Хүн бүхэнд үлгэрлэн дуурайдаг хэн нэгэн байдаг гэдэгтэй та бүхэн санал нийлэх биз ээ. Хүүхдүүд “ Би аав шигээ сагс тоглодог болно.”, “ Эгч шигээ даашинз өмсмөөр байна” гэх мэтээр их ярьдаг.
Энэ нь хүүхэд бусдаас суралцах сайн талтай ч нөгөө талаараа томчууд бидний хүсээгүй зүйлийг хүүхэд хүсэх нь ч бий. “ Би өнөөдөр туфль өмсөж явна.”, “ Таны хумсны будгаар хумсаа будна.”, “ Найзын уруулын будгаар уруулаа будна” гэх мэтээр авирлах үе гардаг. Энэ үед бид хүүхдээ ихэвчлэн тас хорьж “ Болохгүй” гэдэг үгээр хаалт хийдэг. Харин “ Яагаад болохгүй гэж” гэдгийг сайн тайлбарлах хэрэгтэй. Жишээ нь: Туфлийг гоёлд, баяр ёслолын үеэр өмсдөг. Учир нь өндөр өсгийтэй гутал удаан өмсвөл хөлийн ул өвдөх, бас хальтирч унах гэх мэт осолтой. Гутлын зориулалт өөр өөр байдаг гэдгийг тайлбарлах хэрэгтэй.
Хүүхэд хумсаараа амьсгалдаг, хумсны будгийг хүүхдийн биед хортой химийн бодисоор хийдэг гэдгийг хэлвэл хүүхэд зөрүүдлэх нь багасна.
0 comments:
Post a Comment