10-Р ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШ, ЭЦЭГ ЭХ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ


Дугаар…………
Энэхүү гэрээг нэг талаас  10-р цэцэрлэгийн захиргааг төлөөлж  багш……………….. суралцагч………………….-г төлөөлж эцэг  эх……………………….нар харилцан тохиролцож Монгол Улсын  Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль, Цэцэрлэгийн дүрэм болон бусад холбогдох тушаал шийдвэрийг үндэслэн дор дурьдсан нөхцлөөр байгуулав.

1.Байгууллага ,бүлгийн нэр- 10-р цэцэрлэг .......................... бүлэг
2.Гүйцэтгэх ажил үүрэг - СӨБ олгох
3.Гэрээний хугацаа- 2013-2014 оны хичээлийн жил.
            4. Ажлын цаг- 07.30-17.30

Нэг. Гэрээний талуудын эрх  үүрэг

1.     Эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг
1.1.        СӨБ-ийн сургалтанд хамрагдаж байгаа хүүхдийн хичээлийн хэрэглэл, ариун цэврийн хэрэгсэлтэй холбоотой зардлыг хариуцах  /БШУ-ны сайдын 2013 оны 07 дугаар сарын 01 ны өдрийн А/266 дугаар тушаал/
1.2.        Хүүхдийг сургуульд элсэхийн өмнөх насанд нь СӨБ-ийн үйлчилгээнд заавал хамруулах, бэлтгэгдсэн байдлыг хангах
1.3.         Хүүхдээ СӨБ-ийн үйлчилгээнд хамруулахын өмнө эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ, заавал хийх дархлаажуулалтанд хамруулах , явцын дунд бүлэгт 3 –аас дээш хоног ирээгүй тохиолдолд шээсний шинжилгээг заавал  өгөх
1.4.        СӨБ-ийн үйлчилгээнд хүүхдээ хамруулахтай холбогдон гарах тээврийн зардлыг хариуцах
1.5.        Өөрийн ажил, мэргэжлийн онцлогийн дагуу цэцэрлэгийн үйл ажиллагаанд оролцож, дэмжиж туслах
1.6.        Хүүхэд сурч хүмүүжих, хөгжих, сургалтын таатай орчин бүрдүүлэхэд туслах
1.7.  Бүлгийн    багштай  байнга  хамтран  ажиллах, багшийн  өгсөн үүрэг                                                                даалгаврыг  цаг хугацаанд нь  биелүүлж байх
1.8.   Хүүхдийн ариун  цэвэрт  байнга   анхаарч  , ариун цэврийн болон эрүүл ахуйн                            шаардлага хангасан  хүүхэд  цэцэрлэгт  авчрах / тоглоом , чихэр, бусад  зүйл өгч явуулахгүй  байх, бохир хувцас, хиртэй явуулахгүй, халдварт өвчин болон ханиад хүрсэн үед хүүхдийг цэцэрлэгт өгөхгүй байх /
1.9. .  Ангид  гадны гутал хувцастай орохыг хориглоно.
1.10. Хүүхдийг өглөөний хүлээн авалт, оройн таралтын үеэр эцэг эх асран хамгаалагч болон түүнийг төлөөлөх  насанд хүрэгчид хүргэж ирэх, авах,  биеэ авч явах чадваргүй  тохиолдолд / архидан согтуурсан , өвчтэй , бага насны хүүхэд гэх мэт / хүлээлгэн өгөх, авахгүй байх , хүүхдийг хэн хүлээн авсан болон өгсөн талаар бүлгийн ирцийн дэвтэрт тэмдэглэл хийх  үүрэгтэй.
1.11. Баяр ёслол, төрсөн өдөр буяны үйл хийх нэрийдлээр цэцэрлэгт болон бүлэгт, бүлгийн хүүхдүүдэд гаднаас хүнсний бүтээгдхүүн оруулахыг хориглоно. 
1.12. Хүүхдэд  хүндэтгэн үзэх шалтгаантайгаар чөлөө авах тохиолдолд эцэг эх нь  1-14 хоногт бүлгийн багшид, 14-45 хоногт арга зүйчид чөлөө хүсэж тэмдэглэл хөтлүүлсэн байх ба 45 хоногоос дээш хугацаанд чөлөө олгохгүй чөлөөлнө.
1.13.     Сарын дундуур 14 хоног хүртэлх хугацаагаар тасалж сургалт үйл ажиллагаанд оролцоогүй хоцорсон тохиолдолд чөлөөлж , нөөц бүртгэлд байгаа хүүхдүүдээс элсүүлнэ.

2 . Эцэг эх, асран хамгаалагчийн эрх

2.1.  Хүүхдэдээ тохирох цэцэрлэгийн хэв шинж, үйлчилгээний хэлбэрийг сонгох 
2.2. Цэцэрлэгийн сургалтын орчин, хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдал, сургалтын чанартай холбогдсон санал хүсэлт, гомдол гаргах
2.3.  Хүүхдийнхээ эрүүл мэнд, өсөлт хөгжил, боловсролын асуудлаар мэдээлэл, зөвлөгөө, туслалцаа авах 
2.4. СӨБ үйлчилгээ, багшийн үйл ажиллагаатай холбогдох асуудлаар хяналт тавьж, санал гаргах
2.5. Хүүхдийг сургах үйл ажиллагаатай холбогдуулан өөрөөс гаргасан зардал, хандивын зарцуулалт, ашиглалтын талаар мэдээлэл авах, хяналт тавих
2.6. Цэцэрлэгийг хөгжүүлэх үзэл баримтлал, хөтөлбөр, дүрэм журам боловсруулах, шийдвэр гаргахад оролцох
2.7.  Хүүхдийнхээ  мэдлэг , чадвар  дадал  авьаяс  бие сэтгэцийн  талаар  цэцэрлэг  багшаас  гаргасан  тодорхойлолттой  танилцах
2.8 . Гэрээгээр  хүлээсэн    үүргээ  зохих ёсоор   биелүүлэхийг багшаас шаардах
3. Багшийн  үүрэг

3.1.  Өглөө 7.30- д  тогтмол ирж  хүүхэд хүлээн  авах  бэлтгэл хангасан байх
3.2. Багшийн ёс зүйн хэм хэмжээг сахиж биелүүлэх , сургалтын  үйл ажиллагааны эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлын шаардлагыг хангах
3.3. Холбогдох хууль тогтоомж тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журам, цэцэрлэгийн зөвлөлийн шийдвэрийг мөрдөн ажиллах, тэдгээрийг хүүхэд, эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд сурталчлах
3.4.   Хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын асуудлаар шийдвэр гаргах тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчтай  заавал зөвшилцөх
3.5   . Хүүхдийн авъяас чадвар сонирхолыг нээн илрүүлж , хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, хүүхдийн эрх ашгийг хамгаалахад эцэг эх асран хамгаалагчтай хамтран ажиллах, тэдэнд мэргэжлийн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх

3.6   Хүүхдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийн асуудлаар цэцэрлэгийн эмч болон эцэг эх асран хамгаалагчдад шаардлагатай мэдээлэл өгөх

3.7   Баяр ёслол, төрсөн өдөр буяны үйл хийх нэрийдлээр цэцэрлэгт болон бүлэгт, бүлгийн хүүхдүүдэд гаднаас хүнсний бүтээгдхүүн оруулахыг хориглох ба зөрчсөн тохиолдолд багшид арга хэмжээ тооцно.

 

Дөрөв. Багшийн эрх


4.1. Эцэг эхэд   хүүхдийн   сургалт  хүмүүжил   эрүүл мэндтэй  холбогдсон  шаардлага тавьж шийдвэрлүүлэх
4.2 .  Эцэг эхийн зөвлөлтэй  хамтран   ажиллаж, эцэг эхээс болон бусад ААН, байгууллагаас өгсөн хандив, тусламж,  хөрөнгийг  зарцуулахад  оролцох
4.3. Сургалт хүмүүжлийн  дэвшилтэд  арга  барилыг туршин   нэвтрүүлж,  шаардагдах  материал  хөрөнгийг эцэг эхийн хуралд  оруулж  батлуулах
4.4.  Өгсөн үүрэг  даалгаварыг удаа дараа   биелүүлээгүй, хүүхдийнхээ  ариун цэвэр,  сургалтын хэрэглэлд хайнга хандсан болон  хүүхдийн эрүүл мэнд , аюулгүй байдал, эрх ашигт сөрөг нөлөө үзүүлэх аливаа үйл ажиллагааг таслан зогсоох, хориглоход  биечлэн оролцох эрхтэй
4.5.   Боловсролын   талаар хууль тогтоомжинд нийцүүлэх, цэцэрлэгийн  удирдлагаас өгсөн  үүргийн биелэлтийг  эцэг эхээс шаардах эрхтэй
4.6. Эцэг эх , асран хамгаалагчаас шалтгаалан багш илүү цагаар ажилласан тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчаас авах төлбөрийг илүү ажилласан 30 минут  тутмыг 1 цаг хэмээн тооцож цагийн 2000 төгрөгөөр тооцож багшид төлнө.
 5.Гэрээг цуцлах ,сунгах, дүгнэх нэмэлт өөрчлөлт оруулах
 
Дараах тохиолдолд СӨБ олгох харилцааг шууд зогсоох зөрчил гаргасанд тооцож гэрээг цуцлана.Үүнд:

5.1. 7-14  хоног  шалтгаангүйгээр тасалсан  тохиолдолд
5.2. Хүүхдийн талаар   багшийн   тавьсан шаардлагыг  эсэргүүцэж хэл амаар  доромжлох,  хүүхдийн дэргэд зүй бус авир гаргаж бусад хүүхдийг болон өөрийн хүүхдээ үл хүндэтгэсэн  үйлдэл гаргасан  , тэдний халдашгүй эрхийг зөрчсөн тохиолдолд
5.3. Хүүхдийг халдварт өвчтэй үед нь СӨБ-ийн үйлчилгээнд хамруулж бусад хүүхдэд тараах нөхцөлийг бүрдүүлсэн, нуун дарагдуулсан нь тогтоогдсон үед хүүхдийг хасах, эцэг эх асран хамгаалагчийг 40000-50000 төгрөгөөр торгоно.
6. Бусад
6.1.   Гэрээг 2 тал   бичгээр   байгуулж гарын  үсэг   зурж  баталгаажуулна.
6.2 . Байгуулсан хугацааны  эцэст дүгнэнэ.
6.3. Гэрээ байгуулах, биелүүлэх, цуцлах явцад үүссэн маргааныг Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль  болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрмийн заалтыг үндэслэн шийдвэрлэнэ.

Гэрээ байгуулсан:
10-р цэцэрлэгийг төлөөлж:                                       ………………Суралцагчийг  төлөөлж:
Бүлгийн багш ……………./………………/                          Эцэг эх:…..………../……………….…/

Гэрээг 201... оны … сарын… өдөр байгуулав.
Share on Google Plus

Намайг Орхон аймгийн 10-р цэцэрлэг гэдэг.

Та яг одоо Орхон аймгийн 10-р цэцэрлэгийн блогийг үзэж байна.." " .
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

Post a Comment