- Сэтгэлийн тэнхээтэй бай
- Хэн нэгэн таныг ивээнэ гэж бүү найд - Өөрөө өөртөө л найд . Бусдын хийснийг ажиглан өөрөө бие даан хий. Учрыг нь ухаарахыг хичээж оролд, нягт нямбай тэсвэртэй бай, биеэ ажилдаа бүрэн дайчил.
- Зорилготой байж түүндээ хүр - Дэмий зүйлд санаагаа бүү зовоо. Хий хоосон мөрөөдөлд бүү авт. Хийх зүйлээ төлөвлө. Саад учирвал юунаас болсныг тунгаа. Тэгэхдээ олон юмны хойноос бүү хөөцөлд.
- Нөхрөө зөв ол – Инээсэн бүхэн нөхөр биш. Чамайг өөд татах нөхөр ол.
- Төлөвлөгөөтэй ажилла - Маргааш юу хийхээ урьд үдэш төлөвлө. Удаан олон жил хийх ажлаа ч төлөвлө.
- Үгүй гэж зоригтой хэлж сур – Ингэх нь заримдаа эвгүй байдаг ч үгүй гэж хэлж сураагүй урсгалаар явдаг хүн өөдтэй явсан нь үгүй.
- Өөрийгөө битгий чамла – Хувийнхаа шилдэг чанарыг улам бүр зүлгэн өнгө оруул. Би чадна гэж зориглож сур.
- Муу зуршлаас бага багаар сал – Дутагдлаа шударгаар хүлээ, өөрийгөө зэмлэж сур. Биеэ хуурдаг хүн бүтэлтэй явсан нь үгүй.
- Өдрийн аль цаг нь хамгийн их үр бүтээлтэй байдгаа мэдэж ав - Чухам тэр цагийг бүү үр. Амрах, хооллоход тэр цаг мөч бүрийг бүү зориул. Цагаа зохицуулж сур.
- Хийх гэж буй зүйлээ үнэхээр чухал эсэхийг өөрөөсөө асууж тунгаа.
- Битгий цухалдаж, бухимд – Хэнээс юунаас болов гэдгийг тунгаа. Ядарвал ажлаа хойш нь тавь. Санаа зовох хэрэггүй. Үе үе хөдлөх, босох, суух, явган явахыг хичээ.
- Үнэхээр юм бүтээе гэвэл биеэ эрүүл авч яв. Эрүүл биед саруул ухаан
- Сайн сайхныг мөрөөд. Гутранги үзэл сайн юманд хүргэдэггүй. Үүнээс ч их юм хийж чадна гэж өөрийгөө зоригжуулж бай.
- Хийх зүйлээ зүрх алдалгүй барьж ав – Ажлаа хаанаас юунаас эхлэхийг эхлээд бод. Дараа нь ямар аргаар хийхээ тунгаа. Хүнтэй элбэх бол түүнтэйгээ зөвлөлд. Бүтэх эсэхийг тооцоолж үр дүнг нь шалгаж бай.
- Та дарга ч бай, цэрэг ч бай хувийн хариуцлагаа ухамсарла.
- Бусдыг ашигтай зүйлд урамшуулан ятга, зоригжуул, тусал.
- Хийх гэсэн ажлаа нэн даруй хийж сур. Хойш нь бүү тавь.
- Бусдын үгийг нухацтай сонсож сур – Хүний хэлснээс хэрэгтэйг нь ав, хэрэггүйг нь хая
- Учрах бэрхшээл саадыг урьдчилан тооцоолж бай- тэгвэл таны ажил бүтэмжтэй зорьсондоо хүрэхэд ч хялбар болно.
- Мэдрэхүй зөн совиндоо үе үе ч болов итгэж бай. Дан ухаанаар дийлэхгүй байх үе бий.
- Даруу байж сур. Бардам зан, хулчгар шинж хүнийг өөдтэй болгосон удаагүй. Бусдын шүүмжлэлийг хүлээж авч сур. Энэ нь амжилт олохын үндэс.
- Хийж байгаа зүйлээ хэцүү хүнд гэж хааяа бусдадаа ойлгуулж бай.
- Хүнээс үг дуулах сайхан. Бусдыг магтаж, өөрийгөө магтуулахад муу нь юу байх вэ?
- Өөртөө их үүрэг, ачаалал хүлээж сур. Тэгвэл ихийг бүтээж сурна.
·
Тайван бай. Бусад чинь оволзож байсан ч тайван байж
гагцхүү зорьсноо хэрэгжүүлэхийг хичээж сур.
0 comments:
Post a Comment