Хэл яриаг хөгжүүлэх аргууд




       Амьсгалын дасгалыг хийлгэхдээ амаар гүнзгий амьсгал авч хамраар гаргана.
Уруулын дасгалыг хийлгэхдээ  уруулаа цорвойлгоно, инээмсэглэнэ /эцэг эх, багш хүүхэдтэйгээ толины өмнө сууж дагуулан хийнэ/
Хэлний дасгалыг хийхдээ бэлтгэл үед хүүхдийн авиан сонсголыг хөгжүүлэх ажил зэрэг хийгдэх ёстой дараа нь дагуулан дуурайлгах аргаар хүүхдээ авиа, үе, үг хэлүүлж аажимдаа холбоо үг, өгүүлбэр ярьж сурахад нь туслана дохио зангаагаар харилцахаас зайлсхийх, магтаж урамшуулж байх хэрэгтэй 
Өгүүлэх эрхтэний дасгал
 Зугаалга-   Амаа хагас ангайна. Хэлээ суллаж, өргөн хавтгай болгож доод уруул дээр тавина. Ийм байдалд хэлийг 10-15 сек барих ба 8-10 удаа хийнэ. Дасгалыг хийж байх үед хэл чичигнэхгүй, хэлний булчинг сулласан байна.
Зүү-   Амаа хагас ангайна. Хэлээ амнаас аль болох урт гаргаж боломжийн хэрээр хэлийг нарийхан хэлбэрт барина. Энэ байдалд 15 сек барьж 8-10 удаа хийнэ. Хэлний булчин чангарсан байна. 
Цаг- Хэлээ 2 тийш ээлжлэн хөдөлгөнө. Багш удаавтар тоолж түүний дагуу хүүхэд дасгалыг 15-20 удаа хийнэ. Энэ үед доод эрүү хэлийг дагаж хөдлөхгүй байх ёстой. 
Дүүжин даажин - Хэлээ гаргаж, дээш доош хөдөлгөнө. Багшийн тооллын доор 10-15 удаа хийнэ. Дасгалыг хийх үед доод эрүү дээш, доош хөдлөхгүй байх ёстой.  
Аяга-  Амаа  хагас ангайна. Хэлээ өргөн болгож гаргаад дараа нь хэлний үзүүр болон хоёр захын хязгаарыг дээш өргөнө. Гэхдээ шүдэнд хүргэхгүй. Хэлний дунд хэсэгт аяга шиг хонхорхой үүснэ. Энэ байдалд 10-15сек барьж 8-10 удаа хийнэ.   
Цорго -  Эхлээд хэлээ суллаж, өргөн хавтгай болгон гаргана. Дараа нь хэлний 2 хажууг уруулаар хамжин дээш нь нугалж хэлээрээ цорго хэлбэрийг үүсгэнэ. Үүссэн цоргоор үлээж болно. Энэ дасгалыг удаавтар хэмнэлтэй 10-15 удаа хийнэ.    
Тагнай таших -  Хэлээ тагнайдаа наалдуулж сороод амаа ангайн хэлээ татаж авна. Өөрөөр хэлбэл тагнай ташина гэсэн үг. Тагнай ташилтыг 10-15 удаа удаан, хүчтэй хийнэ.  
Амттай чанамал - Хэлний үзүүрээр дээд, доод уруулаа цагийн зүүний дагуу болон эсрэг зүгт тойрог хөдөлгөөнөөр долоож хэлээ буцаан амандаа хийнэ. 10-15удаа давтана. 
Дасгал хийхэд анхаарах зүйл -  Дасгалуудыг хийлгэхдээ дасгалын тоог хүүхдийн чадамж, нас биений онцлогт тулгуурлан эхлээд цөөн, дараа нь хэд хэдэн удаа, сүүлдээ 15 хүртэл удаа хийлгэнэ. Гэхдээ хүүхдийг залхтал, ядартал хийлгэх хэрэггүй. Хүүхдийнхээ онцлогт тохируулан хийлгээрэй. Дасгалыг дуурайлган хийлгэж сургахдаа та хүүхдийн хамт толины өмнө хичээллэх ёстой.

Хүүхэдтэйгээ хэт өндөр, хэт нам биш дуугаар дунд зэргийн хэмнэлтэйгээр ярьж харьцах,бодит зүйлийг заан нэрлүүлэх, зураг үзүүлж тайлбарлах, яриулах, үлгэр өгүүллийг уншиж өгч ойлгосоныг нь яриулах зэргээр үгийн нөөцийг байнга нэмэгдүүлэн хөгжүүлэх,хүүхдийг хамт олны дунд оруулснаар үе тэнгийнхэнтэйгээ болон бусад хүмүүстэй харьцаж сурна. 
Бэлтгэсэн: Энхмаа.Т
Share on Google Plus

Намайг Орхон аймгийн 10-р цэцэрлэг гэдэг.

Та яг одоо Орхон аймгийн 10-р цэцэрлэгийн блогийг үзэж байна.." " .
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

Post a Comment