Цэцэрлэгийн эрхлэгчийн 2017.04.03-ны
өдрийн 24 тоот тушаалаар байгууллагын үйл ажиллагаанд өөрийн үнэлгээ хийх
ХШҮ-ны багийг томилсон. ХШҮ-ны баг хийх ажлын төлөвлөгөөг гарган баталгаажуулан
ажиллав.
Жил бүрийн хяналт шинжилгээ
үнэлгээний дүн, санал асуулгын дүнг ажлын төлөвлөгөө, үйл ажиллагааны
төлөвлөгөө боловсруулахад анхаарч төлөвлөн ажилласан.
Үнэлгээнд
25 багш, ажилтан хамрагдсан ба
хамрагдалтын хувь 100%, шалгуур
үзүүлэлтийн дундаж үнэлгээ ажиллагсад 91,8%, багш 91% , удирдах ажилтан 94,3%,
нийт дундаж 92,3 % байна.
Цэцэрлэгийн нийт багш ажилчдын ажлын үнэлгээг “Хангалттай сайн түвшинд”
үнэлж, хүн тус бүрд холбогдох зөвлөмж, сайжруулах саналыг хүргэж ажиллав.
БСШУС-ын 111-р тушаалын хавсралтаар багш нарын
үнэлгээг, ажиллагсадын үнэлгээг явцын үнэлгээний дундаж оноогоор өөрийн болон хөндлөнгийн үнэлгээ хийж
баталгаажуулсан ба өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 3,5% иар буурсан
үзүүлэлттэй гарсан нь шинээр ажилд орсон ажилчдын оноо бага байгаатай холбоотой
байна.
Өнгөрсөн жилийн ХШҮ-ээр гарсан
цэцэрлэгийн тоног төхөөрөмж нэмэгдүүлэх
ажилд өнгөт принтер 2ш, нотебүүк 1ш, проектор 1ш, 3 үйлдэлт канон 1ш, 6 бүлэгт шарах шүүгээ,
180 ш аяга, 1,2-р хоолны таваг, гал тогоонд хиншүү сорогч, дээжний болон энгийн
хөргөгч, плитка, угаалгын машин 2ш, 180 ш ор хөнжлийн даавуу, 360ш гарын алчуур
зэрэг 26,0 сая төгрөгийн хөрөнгийг төсвийн болон орон нутгийн санхүүжилтээр
бэлтгэсэн.
Цаашид эмчийн өрөөний тоног
төхөөрөмж дутмаг, гал тогоонд махны машин солих, нарийн боовны шарах шүүгээ,
1-р хоолны тогоо, гадна талбайн гэрэлтүүлэг, камер, гэрлэн хаяг, фасадны
засвар, 2 бүлэгт хүүхдийн суултуур 7ш солих, сантехникийн холболтын засвар
хийх, багш нарт суурин компьютор 2ш шаардлагатай гэх мэт саналуудыг багш ажилчдаас гаргасан.
/Дэлгэрэнгүйг хавсралтаас харна уу/
Мөн багш ажиллагсад, эцэг эх,
удирдлагын зүгээс санал асуулгуудыг авч нэгтгэн, үр дүнг багш ажилчдад
танилцуулсан.
ХШҮ-НЫ САНАЛ АСУУЛГАД:
Нийт бүртгэлтэй 192 хүүхэд байгаагаас 152 эцэг эхийг
хамруулав. Хамрагдалтын хувь 80%.
5 чиглэлийн илрүүлэх асуултаар багш, туслах багш болон,
цэцэрлэгийн үйл ажиллагааны талаар санал авч нэгтгэхэд 39 төрлийн санал, шүүмж,
талархал ирэв.
Цэцэрлэгийн анги дүүргэлийн талаар 90,8%
боломжийн буюу 20-30 хүүхэдтэй, хүүхдэд гарсан ахиц дэвшилийн талаар 94,1% нь гарч
байна, хүүхдийн зан чанар, харилцаанд гарч байгаа өөрчлөлтийн талаар 90,8% нь
сайн, цэцэрлэгийн эрүүл, аюулгүй, тааламжтай сургалтын орчин бүрдсэн эсэхэд
92,2% тийм, багшийн заах арга зүй, ур чадварын талаар 94,8% сайн гэсэн үнэлгээг
тус тус өгсөн.
Мөн тогооч нарын ажил үйлчилгээтэй холбоотой санал авахад
багш ажиллагсадын 63,3% нь хангалттай түвшинд ажиллаж байна гэж дүгнэсэн.
СӨБ-ын сургалтын орчны стандартаар анх
удаагаа өөрийн үнэлгээг бүлэг бүр дээр болон цэцэрлэгийн бусад өрөө танхимуудад
үнэлгээ хийж тогтоосон ба 94% буюу
хангалттай сайн түвшинд байна гэж үзсэн. МХГ-ын СӨБ-6.1 маягтаар мөн өөрийн
үнэлгээг хийж “Бага эрсдэлтэй” түвшинд гарсан.
0 comments:
Post a Comment