ЗАСГИЙН ГАЗРЫН 219,БСШУС-ЫН А/287,А/293 - БАГШИЙН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГТ


МОНГОЛ УЛСЫН
ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ




2007.09.05                               Дугаар 219                       Улаанбаатар хот



Боловсролын   салбарын  
албан   хаагчдын нэмэгдэл хөлсний
хувь хэмжээг тогтоох тухай

Төрийн албаны тухай хуулийн 28.9 дэх заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн нэмэгдэл хөлсний хэмжээг 1 дүгээр, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, боловсрол, соёлын газрын арга зүйчид олгох мэргэшлийн зэргийн нэмэгдлийн хэмжээг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Энэхүү тогтоол батлагдсантай холбогдуулан цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, холбогдох албан хаагчийн ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн батлуулж мөрдүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшинд даалгасугай.


          Монгол Улсын Ерөнхий сайд                                                      М.ЭНХБОЛД
          Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд                                    Ө.ЭНХТҮВШИН

 Засгийн газрын 2007 оны 219 дүгээр
                                                           тогтоолын 1 дүгээр хавсралт


ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН
БАГШИЙН НЭМЭГДЭЛ ХӨЛС
Албан тушаал
Нэмэгдэл ажил
Үндсэн цалингаас тооцох нэмэгдэл хөлсний хувь
1
Ерөнхий боловсролын
сургуулийн багш
Анги даах
10
2
Ерөнхий боловсролын
сургуулийн багш
Кабинет, лаборатори хариуцан ажиллах
5
3
Цэцэрлэг, ерөнхий
боловсролын сургуулийн
заах аргын нэгдлийн ахлагч
Заах аргын нэгдэл удирдах
5


--------oOo---------


  Засгийн газрын 2007 оны 219 дүгээр
                                                           тогтоолын 2 дугаар хавсралт


ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ  БОЛОВСРОЛЫН  СУРГУУЛИЙН БАГШ, БОЛОВСРОЛ, СОЁЛЫН ГАЗРЫН АРГА ЗҮЙЧИД  ОЛГОХ МЭРГЭШЛИЙН ЗЭРГИЙН НЭМЭГДЭЛ
Мэргэшлийн зэрэг
Үндсэн цалингаас тооцох нэмэгдэл хөлсний хувь
1
Заах аргач багш
10
2
Тэргүүлэх багш
15
3
Зөвлөх багш
20


-------oOo-------


МОНГОЛ УЛСЫН
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ  

 
2013 оны 08 сарын 09 өдөр                     Дугаар А/287                        Улаанбаатар хот      
 
        
Журам шинэчлэн батлах тухай          

Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг,  Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.24 дүгээр заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
 
1. "Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх  журам-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.  
2.  Журмыг хэрэгжүүлэх ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Эрдэнэчимэг/, Аймаг нийслэлийн Боловсролын газрын дарга нарт, энэхүү тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Л.Лувсанжамц/-т тус тус даалгасугай.  
3. Албан бус боловсролын багш, ажилтныг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх сургалтыг энэхүү тушаалаар батлагдсан журмыг баримтлан зохион байгуулж байхыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институт /Г.Сүглэгмаа/-д даалгасугай.  
4. Энэхүү тушаалыг баталсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын "Мэргэжил дээшлүүлэх журам батлах тухай" 2008 оны 72 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.  
5. Энэхүү тушаалыг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж  мөрдсүгэй.                                                                                         



Л.ГАНТӨМӨР

 
Боловсрол, шинжлэх ухааны cайдын  2013 оны 08 сарын  09 өдрийн
А/287 дугаар тушаалын хавсралт  

Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжилдээшлүүлэх  журам Нэг. Нийтлэг үндэслэл 
1.1.        Ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн цэцэрлэгийн багш, ажилтан (захирал, эрхлэгч, сургалтын менежер, нийгмийн ажилтан, арга зүйч, дотуур байрын багш, номын санч, туслах багш)-ын мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.
 
1.2.        Багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг багшийн мэргэжил дээшлүүлэх чиг үүрэг бүхий сургалт- арга зүйн төв байгууллага, орон нутгийн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохион байгуулна.
 
1.3.        Энэхүү журмын зорилго нь багш, удирдах болон бусад ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэх, тасралтгүй хөгжлийг хангах таатай нөхцөл бүрдүүлэхэд оршино.
 
1.4.        Мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагаа нь боловсролын  салбарт институцэд суурилсан багшийн мэргэжил дээшлүүлэх үйлчилгээг төрийн болон иргэний нийгмийн байгууллага, олон улсын төсөл, хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр зохион байгуулах зарчимд тулгуурлана.
 
1.5.        Мэргэжил дээшлүүлэх сургалтыг танхимын болон зайн, онлайн сургалтын хосолсон хэлбэрээр  үндэсний, орон нутгийн болон ажлын байранд буюу байгууллагын түвшинд зохион байгуулна.
 

Хоёр. Мэргэжил дээшлүүлэх сургалтын төрөл, тэдгээрийн зорилго

2.1.       Багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалт нь тэдний ажил, мэргэжлийн чиглэлээр эзэмшсэн мэдлэг, ур чадвараа ахиулах үндсэн сургалт, боловсролын бодлого, чиглэлийг таниулах, хэрэгжүүлэх болон мэргэжлийн тусгай дидактикийн ур чадварт суралцах төрөлжсөн сургалт, чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа хөгжих  ажлын байран дахь сургалт гэсэн төрөлтэй байна. 
2.2.       Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад эхний болон хоёр, гурав, дөрөв, тав, арав дахь жилдээ ажиллаж байгаа багш, эхний болон тав, арав дахь жилдээ ажиллаж байгаа ажилтныг хамруулна.
 
2.3.       Эхний жилдээ ажиллаж байгаа багш, ажилтанд зориулсан үндсэн сургалтын зорилго нь хувь хүний хөгжил болон ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино.
 
2.4.       Эхний жилдээ ажиллаж буй багш нь мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдсанаар багшлах эрхээ авах үндэслэл болно.
 
2.5.       Хоёр, гурав, дөрөв дэх жилдээ багшилж буй багш, ажилтанд зориулсан сургалтыг орон нутгийн үндсэн сургалт гэнэ.
 
2.6.       Нэг, тав, арав дахь жилдээ ажиллаж буй багш, ажилтанд зориулсан сургалтыг үндэсний хэмжээний үндсэн сургалт гэнэ.
 
2.7.       Хоёр, гурав, дөрөв дэх жилдээ багшилж буй багш, ажилтанд зориулсан үндсэн сургалтын зорилго нь хуримтлуулсан туршлага, хэрэгцээнд нь тулгуурлан байгууллагын болон сургалтын менежментийн онол арга зүйг хөгжүүлэхэд чиглэнэ.
 
2.8.       Арав дахь жилдээ багшилж буй багш, ажилтанд зориулсан үндсэн сургалтын зорилго нь мэдлэг чадвар, арга туршлагаа хуваалцах, харилцан суралцах, дидактикийн шинэ онол, арга зүй, туршилт судалгааны ур чадвар, зөвлөн туслах арга барил эзэмшихэд чиглэнэ.
 
2.9.       Тав ба арав дахь жилдээ  ажиллаж буй багш нь мэргэжил дээшлүүлэх сургалтад оролцсоноор багшлах эрхээ сунгах үндэслэл болно.
 
2.10.    Мэргэжил дээшлүүлэх төрөлжсөн сургалтын зорилго нь боловсролын бодлого, чиглэлийг таниулах, хэрэгжүүлэх арга зам болон мэргэжлийн тусгай дидактикийн ур чадварт суралцах, хувь хүний хөгжил, мэдлэг ур чадварыг дэмжихэд оршино.
 
2.11.    Ажлын байран дахь сургалтын зорилго нь үйлийн судалгаа хийх, багшлах ур чадвараа хөгжүүлэх, харилцан суралцах замаар үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцдаа хөгжихөд чиглэнэ.
 

Гурав. Мэргэжил дээшлүүлэх сургалтад тавигдах шаардлага 

3.1.       Мэргэжил дээшлүүлэх сургалт нь дараах шаардлагыг хангасан байна.  
 
3.1.1.   Сургалтын зорилго нь зорилтот бүлгийн хөгжих, суралцах хэрэгцээ шаардлагад үндэслэсэн байх
 
3.1.2.   Сургалтын агуулга нь зорилтот бүлгийн ажил мэргэжлийн онцлог, ажлын байрны чиг үүрэгт нийцсэн байх
 
3.1.3.   Сургалтын арга зүй нь зорилтот бүлгийн сонирхол хүсэл дээр суурилан сонголт хийх, гүнзгийрүүлэн судлах, туршлага, судалгааны үр дүнг хуваалцах, мэдээлэл, технологид суурилсан байх
 
3.1.4.   Сургалтын зохион байгуулалт нь байршил, цаг хугацаа, давтамжийн хувьд оновчтой байх
 
3.1.5.   Сургалтын үнэлгээ нь суралцсан агуулга, хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнгээр үнэлэгдэх

Дөрөв. Мэргэжил дээшлүүлэх сургалтын зохион байгуулалт   

4.1.        Эхний болон тав, арав дахь жилдээ ажиллаж буй багш, ажилтанд зориулсан үндсэн сургалтыг багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулах чиг үүрэг бүхий сургалт, арга зүйн төв байгууллага, хоёр, гурав, дөрөв дэх жилдээ ажиллаж буй багшийн мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зохион байгуулна.
 
4.2.        Үндэсний хэмжээний үндсэн сургалтын үргэлжлэх хугацаа 10 хоног, орон нутгийн үндсэн сургалтын үргэжлэх хугацаа 3 хоног байна.  
 
4.3.       Төрөлжсөн сургалтыг мэргэжил дээшлүүлэх эрх бүхий бүхий төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, иргэн зохион байгуулж болно.
 
4.4.       Ажлын байран дахь мэргэжил дээшлүүлэх сургалт нь сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдсан байх ба захирал, сургалтын менежер, заах аргын нэгдлийн ахлагч, арга зүйч удирдлагаар ханган ажиллана. Энэ сургалтыг төлөвлөж, хэрэгжүүлэхдээ орон нутгийн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран ажиллана.  
 
4.5.       Мэргэжил дээшлүүлэх орон нутгийн үндсэн сургалтын хөтөлбөрийг багшийн мэргэжил дээшлүүлэх чиг үүрэг бүхий сургалт, арга зүйн байгууллага, үндэсний хэмжээнд зохион байгуулах үндсэн сургалтын хөтөлбөрийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тус тус батална.
 
4.6.       Төрөлжсөн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг уг сургалтыг зохион байгуулах байгууллага боловсруулж, багшийн мэргэжил дээшлүүлэх чиг үүрэг бүхий сургалт, арга зүйн төв байгууллага баталгаажуулна.
 
4.7.       Ажлын байран дахь сургалтын агуулга, хөтөлбөр, төлөвлөгөөг тухайн сургалтын  байгууллага боловсруулж, баталгаажуулна.
 
4.8.       Багшийн мэргэжил дээшлүүлэх чиг үүрэгтэй сургалт, арга зүйн төв болон аймаг, нийслэл, дүүргийн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь мэргэжил дээшлүүлсэн багш, ажилтны талаарх мэдээллийн нэгдсэн сантай байна.
 

Тав. Мэргэжил дээшлүүлэх сургалтын санхүүжилт 

5.1. Мэргэжил дээшлүүлэх сургалтын зардал дараах эх үүсвэрээс санхүүжинэ.Үүнд:
 
5.1.1. Үндсэн сургалтыг тухайн жилд ажиллаж байгаа багш нарын статистик судалгаа, тухайн сургалтын нэг суралцагчид ногдох зардлыг үндэслэн улсын төсвөөс санхүүжүүлнэ. Энэ зардал нь албан томилолт, унаа, хичээл заасан багшийн ажлын хөлс, өдрийн хоол, бичиг хэрэг, сургалтын хэрэглэгдэхүүн, бусад зардлаас бүрдэнэ.
 
5.1.2     Боловсролын бодлого чиглэл, тэдгээрийг хэрэгжүүлэх арга зүйг таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой сургалтаас бусад төрөлжсөн сургалтын санхүүжилт нь сургалтын төлбөр байна.  Төрөлжсөн сургалтыг  зохион байгуулагчийн санаачилгаар гадаад, дотоодын төсөл, хөтөлбөр, хандив тусламжаас санхүүжүүжиж болно. Энэ тохиолдолд санхүүжилт өгсөн байгууллагын санхүүгийн журмыг баримтална.  
 
5.1.3    Ажлын байран дахь сургалтын зардал нь байгууллагын тухайн жилийн мэргэжил дээшлүүлэх зардалд багтана.
 


МОНГОЛ УЛСЫН
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ  

 
2013 оны 08 сарын 13 өдөр                          Дугаар А/293                                  Улаанбаатар хот
             
 
Журам батлах тухай         

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.22 дугаар заалт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2007 оны 307/91/237 дугаар тушаалаар баталсан "Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам"-ын 1 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам"-ыг нэгдүгээр, "Цэцэрлэгийн багшийн ажлыг үнэлэх, дүгнэх журам"-ыг хоёрдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Журмыг хэрэгжүүлэх ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Эрдэнэчимэг/, Аймаг нийслэлийн Боловсролын газрын дарга нарт, энэхүү тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Л.Лувсанжамц/-т тус тус даалгасугай.
3. Албан бус боловсролын сургалтын багшийн ажлыг энэхүү тушаалаар батлагдсан журмыг баримтлан дүгнэхийг байгууллагын захирал, дарга нарт зөвлөсүгэй.
4. Энэхүү тушаалыг баталсантай холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын "Багшийн ажлыг төлөвлөх, үнэлэх, дүгнэхэд баримтлах чиглэл батлах тухай" 2009 оны 561 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай. 5. Энэхүү тушаалыг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж  мөрдсүгэй. 


                                                                                Л.ГАНТӨМӨР    

 Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 сарын 13 өдрийн
А/293  дугаар тушаалын 1 дүгээр хавсралт    


ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШИЙН АЖЛЫГ ҮНЭЛЭХ, ДҮГНЭХ ЖУРАМ  

Нэг. Нийтлэг зүйл   
1.1.        Ерөнхий боловсролын сургуулийн багшийн (цаашид багш гэх) ажлыг үнэлж, дүгнэхэд энэхүү журмыг баримтална.    
1.2.        Энэхүү журмын зорилго нь багшийн хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, авьяас чадварыг нээн хөгжүүлэх, сургалтын чанарыг сайжруулах, хүүхдэд ээлтэй орчин нөхцөл бүрдүүлэх, бүтээлч үйл ажиллагаагаар хүрсэн үр дүнг үнэлэхэд оршино.    
1.3.        Багшийн ажлыг үнэлэх үнэлгээ нь түүний ажлын байрны тодорхойлолт,  хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан ажлыг үнэлэх, хөдөлмөрийн гэрээний биелэлтийг тооцох, мөн улирлын ажлын үр дүнгийн урамшил, ур чадварын нэмэгдлийг тооцон олгох үндэслэл болно.    
1.4.        Багшийн ажлын явц, гүйцэтгэлийн үр дүнг хичээлийн жилийн улирал бүр оноогоор үнэлэх бөгөөд эдгээрийн дундаж оноогоор хагас жилийн болон жилийн ажлын үнэлгээг тооцно.    
1.5.        Багш нь хичээлийн жилийн улирал тус бүр хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөтэй ажиллана.    
1.6.        Багш өөрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг энэхүү журмын хавсралтаар баталсан үлгэрчилсэн чиглэлийн дагуу боловсруулна.    
1.7.        Багшийн ажлын үр дүн, гүйцэтгэлийг түүний ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ,  ажлын байрны тодорхойлолт болон багшийн үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтээр үнэлж дүгнэнэ.    
Хоёр. Багшийн ажлыг үнэлэхэд баримтлах зарчим  
2.1.        Шударга, бодитой, сонирхлын зөрчил, субъектив нөлөөллөөс ангид байх; 
2.2.        Ажлын үнэлгээ нь дэвшүүлсэн зорилго, зорилт, суралцагчийн ахиц, амжилттай холбоотой байх; 
2.3.        Хувь хүний болон мэргэжлийн нэр хүнд, бүрэн эрхийг хүндэтгэсэн байх; 
2.4.        Үнэлгээний шалгуур, үнэлэх үйл ажиллагаа нь ил тод байх; 
2.5.        Багшийг дэмжих, урамшуулах, хөгжүүлэхэд чиглэсэн байх; 
2.6.        Багшийн өөрийн болон магадлан баталгаажуулалтад чиглэсэн хөндлөнгийн (багш, ажилтан, эцэг эх, заах аргын нэгдлийн ахлагч, сургалтын менежер) үнэлгээний арга хэлбэрийг хослуулсан байх;  
Гурав: Багшийн ажлыг үнэлэх, дүгнэх зохион байгуулалт  
3.1.        Өмнөх хичээлийн жилийн эцсийн үнэлгээ болон хичээлийн жилийн эхэнд хийсэн багшийн өөрийн үнэлгээний дунджийг тухайн хичээлийн жилийн гарааны үнэлгээ гэж үзнэ. Нэгдүгээр анги болон шинээр эхлэн судалж байгаа хичээлийн хувьд нэгдүгээр улирлын үнэлгээ гарааны үнэлгээ болно. 
3.2.        Тухайн хичээлийн жилийн 1,3 дугаар улиралд хийсэн ажлаа багш өөрөө үнэлж, тавьсан зорилгоо биелүүлсэн байдлаа энэхүү журмын 4.1-д заасан шалгуур үзүүлэлтийн биелэлт, үр д'үнгээ заах аргын нэгдэлдээ тайлагнана. 
3.3.        Тухайн хичээлийн жилийн 2,4 дүгээр улиралд багшийн өөрийн үнэлгээг сургуулийн захирлын шийдвэрээр байгуулагдсан багш, ажилтан, эцэг эх, заах аргын нэгдлийн ахлагч, сургалтын менежерээс бүрдсэн баг магадлан баталгаажуулна. 
3.4.        Багшийн өөрийн үнэлгээ болон магадлан баталгаажуулсан үнэлгээний зөрүү 10 болон түүнээс дээш оноотой байх тохиолдолд багшид тухайн улиралд мөнгөн урамшил олгохгүй. 
3.5.        Багш магадлан баталгаажуулсан үнэлгээг бодитой биш гэж үзвэл сургуулийн захирлын шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсэг ярилцлага, хэлэлцүүлэг хийж дахин магадалж болно. 
3.6.        Багшийн өөрийн үнэлгээ болон сургуулийн захирлын шийдвэрээр байгуулагдсан багийн үнэлгээг захирал тушаалаар баталгаажуулна.     

Дөрөв. Багшийн ажлыг үнэлж, дүгнэх шалгуур үзүүлэлт   
4.1.        Багшийн ажлыг дараах нийтлэг үзүүлэлтээр үнэлнэ.   
Шалгуур  үзүүлэлт
Ойлголт
Гүйцэтгэлийн үзүүлэлт
1.
            Төлөвшил/20 оноо/  
1.    Оролцоо         2.    Дадал хэвшил       3.    Зан чанар
1.    Хүүхэд нэг бүрийгсуралцах үйл болон сайн дурын, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох хүсэл эрмэлзэл, боломжийг бүрдүүлсэн байдал 2.    Хүүхэд нэг бүрийн сургуулийн болон нийгмийн орчны хэм хэмжээг дагаж мөрдөж байгаа байдал, эрмэлзэл 3.    Хүүхэд нэг бүрийн нийгмийн орчинд өөрийгөө зөв авч явах, илэрхийлэх, бусадтай зөв харилцах /ажилсаг, эвсэг, тусархаг/ зан чанар төлөвшүүлсэн байдал
2
  Хүүхэд нэг бүрийн эзэмшсэн мэдлэг, чадварын ахиц, амжилт  /20 оноо/
1.    Ахиц     2.    Амжилт
1.    Хүүхэд нэг бүрийн эзэмшсэн мэдлэг, чадварын ахицын түвшин 2.    Хүүхэд нэг бүрийн эзэмшсэн мэдлэг, чадварын улирлын амжилтын үнэлгээ
3
Авьяасыг нээн  хөгжүүлсэн байдал   /20 оноо/
Хүүхэд нэг бүрт заяагдсан төрөлхийн олон талт боломж, чадавхийг нээн хөгжүүлэх
-       Авьяасыг судалсан, нээсэн байдал, -       Авьяасыг хөгжүүлсэн байдал /сурсан, чаддаг болсон зүйлийн тоо, чанар/    
4
Боловсролын үйлчилгээний сэтгэл ханамж   /20 оноо/
-       Сурагчийн -       Эцэг эх, асран хамгаалагчийн -       Бусад оролцогчдийн
Санал асуулгын үр дүн: 1.    Багшийн хүүхэд нэг бүрийн хөгжилд үзүүлсэн дэмжлэг 2.    Багшийн ёс зүй
5
Эрүүл мэндийн байдал   /20 оноо/
1.    Эрүүл чийрэг байдал 2.    Эрүүл харилцаа 3.    Эрүүл аюулгүй  орчин
1.    Хүүхдийн эрүүл мэндийг сайжруулсан байдал 2.    Эрүүл харилцааг бүрдүүлэхэд оруулсан хувь нэмэр 3.    Эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхэд оруулсан хувь нэмэр
  
4.2.        Багшийн ажлын үр дүн, гүйцэтгэлийг нийт 100 оноо байхаар тооцож, шалгуур үзүүлэлт тус бүрийг 20 оноогоор үнэлнэ. 
4.3.        Багшийн ажлын үнэлгээний 1, 5 дахь шалгуур үзүүлэлтээр 6-12 дугаар ангид хичээл заадаг багш нар нэг анги, бүлгээр нэгдсэж ажиллаж болно.    

Тав. Багшийн ажлыг дүгнэх   
5.1.        Багшийн ажлыг гүйцэтгэлийн дундаж оноог харгалзан дараах байдлаар үнэлнэ. 90-100 оноо - "Маш сайн" 80-89 оноо - "Хангалттай сайн" 70-79 оноо - "Сайн" 60-69 оноо - "Дундаж" 31-59 оноо - "Дунджаас доогуур" 0-30 оноо - "Хангалтгүй"    
5.2.        Багшийн ажлын үнэлгээгээр 70-аас дээш оноо буюу "Сайн" үнэлгээ авах ньбагш улирлын мөнгөн урамшил авах үндэслэл болно.     
5.3.        Улирлын мөнгөн урамшлын хэмжээг тухайн жилийн төсөвт урамшилд зориулан тусгасан хөрөнгийн дүнд багтаан үндсэн цалингаас Засгийн газраас тогтоосон хэмжээгээр сар бүр тооцож, улирал тутам олгоно.    
5.4.        Багшийн ажлын  үнэлгээгээр 80-аас дээш оноо буюу "Хангалттай сайн" үнэлгээ авах нь багш ур чадварын нэмэгдэл авах үндэслэл болно.    
5.5.        Ур чадварын нэмэгдлийг байгууллагын тухайн жилийн цалингийн санд багтаан Засгийн газраас тогтоосон хувь хэмжээгээр үндсэн цалингаас тооцож олгоно.     
5.6.        Багшид ур чадварын нэмэгдэл, улирлын мөнгөн урамшил олгох шийдвэрийг сургуулийн захирал гаргана.    
5.7.        "Дунджаас доогуур" үнэлгээ авсан багшид захиргааны хариуцлага буюу сануулах, цалин хасах арга хэмжээ авах үндэслэл болно.    
5.8.        "Хангалтгүй" үнэлгээ авсан багшид захиргааны хариуцлага тооцон, 3 сарын турш зөвлөн туслах арга хэмжээ авч, байдал сайжраагүй тохиолдолд энэ нь багшлах эрхийг хасах буюу  хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болно.     
5.9.        Ажлын үнэлгээгээр 2-3 удаа 69-оос доош оноотой үнэлэгдсэн тохиолдолд багшид тусгайлан мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх үүргийг  холбогдох албан тушаалтан хүлээнэ.                                                                                                                                  

------оОо------- 
   "Ерөнхий боловсролын сургуулийн багшийн  ажлыг үнэлэх, дүгнэх журам"-ын хавсралт  

БАГШИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮЛГЭРЧИЛСЭН ЧИГЛЭЛИЙН  ЗАГВАР

БАТЛАВ. ЗАХИРАЛ .....................
Багшийн нэр:  ................  
Сургуулийн зорилго
·          
Багшийн зорилго: ·          
Даасан анги: ..................  
Заадаг хичээл: ........................  
Нэмэлт үйл ажиллагаа: ·          

Багш хамаарах суралцагчдынхаа хүрээнд дараах чиглэлээр ажлаа төлөвлөн, хүрэх үр дүнгээ тодорхойлно:  

  Шалгуур
  Хамрах хүрээ
I улирал
II улирал
III улирал
IY улирал
 Жилийн эцэс
гараа
зорилго
үр дүн
гараа
зорилго
үр дүн
гараа
зорилго
үр дүн
гараа
зорилго
үр дүн
1.Хүүхэд нэг бүрийн эзэмшсэн мэдлэг, чадварын ахиц, амжилт
Хамаарах суралцагчид
Өмнөх хичээлийн жилийн эцсийн үнэлгээ болон хичээлийн жилийн эхний гарааны үнэлгээ


I улирлын  эцэст хүрсэн үр дүн


II улирлын эцэст хүрсэн үр дү


III улирлын эцэст хүрсэн үр дү


4 улирлын үнэлгээний дундаж

































2.Төлөвшил  
3.Авьяасыг нээн  хөгжүүлэх
4.Боловсролын үйлчилгээний сэтгэл ханамж
5.Эрүүл мэнд
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Үр дүнгийн үзүүлэлт
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Үр дүнгийн үзүүлэлт
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Үр дүнгийн үзүүлэлт
Хэрэгжүүлэх үйл ажиллагаа
Үр дүнгийн үзүүлэлт








  
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 сарын 13 өдрийн
А/293 дугаар тушаалын 2 дугаар хавсралт   

ЦЭЦЭРЛЭГИЙН БАГШИЙН АЖЛЫГ ҮНЭЛЭХ, ДҮГНЭХ ЖУРАМ    

Нэг. Нийтлэг зүйл   
1.1.        Цэцэрлэгийн багш (цаашид багш гэх)-ийн ажлыг үнэлж, дүгнэхэд энэхүү журмыг баримтална.    
1.2.        Энэхүү журмын зорилго нь багшийн хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, төлөвшүүлэх, авьяас чадварыг нээн хөгжүүлэх, хүүхдэд ээлтэй орчин нөхцөл бүрдүүлэх үйл ажиллагаагаар хүрсэн үр дүнг үнэлэхэд оршино.    
1.3.        Багшийн ажлыг үнэлэх үнэлгээ нь түүний ажлын байрны тодорхойлолт,  хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан ажлыг үнэлэх, хөдөлмөрийн гэрээний биелэлтийг тооцох, мөн улирлын ажлын үр дүнгийн урамшил, ур чадварын нэмэгдлийг тооцон олгох үндэслэл болно.    
1.4.        Багшийн ажлын явц, үр дүн, гүйцэтгэлийг хичээлийн жилийн улирал бүрээр үнэлэх бөгөөд эдгээрийн дунджаар хагас жилийн болон жилийн ажлын үнэлгээг тооцно.    
Хоёр. Багшийн ажлыг үнэлэхэд баримтлах зарчим  
2.1.        Шударга, бодитой, сонирхлын зөрчил, субъектив нөлөөллөөс ангид байх; 
2.2.        Ажлын үнэлгээ нь суралцагчийн ахиц, амжилттай холбоотой байх; 
2.3.        Хувь хүний болон мэргэжлийн нэр хүнд, бүрэн эрхийг хүндэтгэсэн байх; 
2.4.        Үнэлгээний шалгуур, үнэлэх үйл ажиллагаа нь ил тод байх; 
2.5.        Багшийг дэмжих, урамшуулах, хөгжүүлэхэд чиглэсэн байх; 
2.6.        Багшийг үнэлэхдээ өөрийн болон хөндлөнгийн (эцэг, эх, асран хамгаалагчид болон сурагч, цэцэрлэгийн удирдлага) үнэлгээний арга хэлбэрийг хослуулсан байх;  
Гурав. Үнэлгээний зохион байгуулалт   
3.1.        Өмнөх хичээлийн жилийн эцсийн үнэлгээ болон хичээлийн жилийн эхэнд хийсэн багшийн өөрийн үнэлгээний дунджийг тухайн хичээлийн жилийн гарааны үнэлгээ гэж үзнэ.    
3.2.        Багшийн улирал бүрийн өөрийн үнэлгээг тухайн байгууллагын нийт хамт олон болон эцэг эхийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг магадлан баталгаажуулна. Ажлын хэсэгт ажиллах эцэг эхийн төлөөллийн тоо тухайн байгууллагын багш, ажилтны тооноос цөөнгүй байна.    
3.3.        Багшийн ажлын үр дүнг нийт 100 оноо байхаар тус бүр 20 хүртэл оноогоор үнэлж, дундаж оноогоор гүйцэтгэлийг үнэлнэ.    
3.4.        Багшийн өөрийн үнэлгээ, хөндлөнгийн үнэлгээний нийт зөрүү 10 онооноос доош байх нь багш урамшил авах үндэслэл болно.     
3.5.        Цэцэрлэгийн түвшний хөндлөнгийн үнэлгээ болон тухайн багшийн өөрийн үнэлгээний нийт дүнгийн зөрүү 10 онооноос дээш байх тохиолдолд багш хүсэлт гаргавал цэцэрлэгийн эрхлэгчийн шийдвэрээр байгуулагдсан ажлын хэсэг ярилцлага, хэлэлцүүлэг хийж дахин магадалж болно.    
3.6.        Улирал бүр тухайн байгууллагын нийт хамт олон болон эцэг эхийн төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг магадлан баталгаажуулсан өөрийн үнэлгээг цэцэрлэгийн эрхлэгч тушаалаар батална.  

Дөрөв. Багшийн ажлын үнэлэх шалгуур   
4.4.        Багшийн ажлыг дараах нийтлэгшалгуур үзүүлэлтээр үнэлнэ.   
Шалгуур  үзүүлэлт
Ойлголт
Гүйцэтгэлийн үзүүлэлт
1
      Төлөвшил   /20 оноо/
1.    Зан чанар       2.    Дадал хэвшил     3.    Оролцоо
1.     Гэртээ болон ангид өөрийгөө бие даан авч явж, гэр бүл, цэцэрлэг, ангийнхаа дэг журмыг ойлгож, дагаж буй байдал 2.     Бусад хүүхэдтэй хамтран тоглож, санаа бодлоо хуваалцаж, хүсэл сонирхлоо илэрхийлж буй байдал 3.     Ангид өөрийн сонголтоор үйл ажиллагаануудад бие даан мөн бусадтай хамтран идэвхтэй оролцож, бүтээлчээр ажиллаж буй байдал
2
Хүүхэд бүрийн онцлогийн илрүүлэлт /20 оноо/
Зан чанар, сул давуу тал, хүсэл сонирхол, суралцах хурд гэх мэт
1.     Хүүхэд бүрийн онцлог, давуу талыг судалсан мэдээлэл, хийсэн ажиглалт
3
Хүүхэд бүрийн хөгжлийн ахиц   /20 оноо/  
Хүүхдийн орчноо таньж мэдэх, өөрийгөө хариуцах чадвар
1.     Хүүхэд бүрийн хөгжлийг дэмжсэн орчны бүрдүүлэлт 2.     Онцлогт нь тулгуурлан хүүхэд бүрийг хөгжүүлсэн байдал (сурсан, чаддаг болсон зүйлийн тоо, чанар) 3.     Хүүхдийн хөгжлийн ахицын баримтжуулалт
4
Боловсролын үйлчилгээний сэтгэл ханамж /20 оноо/
1.         Эцэг эх, асран хамгаалагчийн 2.         Хамт олны  
Санал асуулгын үр дүн: 1.    Багшийн хүүхэд нэг бүрийн хөгжилд үзүүлсэн дэмжлэг 2.    Багшийн мэргэжлийн ёс зүй
5
Эрүүл мэндийн байдал   /20 оноо/
1.         Хүүхдийн эрүүл мэнд 2.         Эрүүл харилцаа 3.         Аюулгүй, эрүүл орчин
1.     Хүүхдийн эрүүл мэндийг хамгаалж, сайжруулсан байдал 2.     Эрүүл харилцааг бүрдүүлэхэд оруулсан хувь нэмэр 3.     Эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхэд оруулсан хувь нэмэр

  Тав. Багшийн ажлын дүгнэх   
5.1.        Багшийн ажлыг гүйцэтгэлийн дундаж оноог харгалзан дараах байдлаар үнэлнэ. 90-100 оноо - "Маш сайн" 80-89 оноо - "Хангалттай сайн" 70-79 оноо - "Сайн" 60-69 оноо - "Дундаж" 31-59 оноо - "Дунджаас доогуур" 0-30      ноо - "Хангалтгүй"    
5.2.        Багшийн ажлын үнэлгээгээр 70-аас дээш оноо буюу "Сайн" үнэлгээ авах ньбагш улирлын мөнгөн урамшил авах үндэслэл болно.     
5.3.        Улирлын мөнгөн урамшлын хэмжээг тухайн жилийн төсөвт урамшилд зориулан тусгасан хөрөнгийн дүнд багтаан үндсэн цалингаас Засгийн газраас тогтоосон хэмжээгээр сар бүр тооцож, улирал тутам олгоно.    
5.4.        Багшийн ажлын  үнэлгээгээр 80-аас дээш оноо буюу "Хангалттай сайн" үнэлгээ авах нь багш ур чадварын нэмэгдэл авах үндэслэл болно.    
5.5.        Ур чадварын нэмэгдлийг байгууллагын тухайн жилийн цалингийн санд багтаан Засгийн газраас тогтоосон хувь хэмжээгээр үндсэн цалингаас тооцож олгоно.     
5.6.        Багшид ур чадварын нэмэгдэл, улирлын мөнгөн урамшил олгох шийдвэрийг сургуулийн захирал гаргана.    
5.7.        "Дунджаас доогуур" үнэлгээ авсан багшид захиргааны хариуцлага буюу сануулах, цалин хасах арга хэмжээ авах үндэслэл болно.    
5.8.        "Хангалтгүй" үнэлгээ авсан багшид захиргааны хариуцлага тооцон, 3 сарын турш зөвлөн туслах арга хэмжээ авч, байдал сайжраагүй тохиолдолд энэ нь багшлах эрхийг хасах буюу  хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болно.     
5.9.        Ажлын үнэлгээгээр 2-3 удаа 69-оос доош оноотой үнэлэгдсэн тохиолдолд багшид тусгайлан мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх үүргийг  холбогдох албан тушаалтан хүлээнэ.       



                                                                                                                          ------оОо-------  



Share on Google Plus

Намайг Орхон аймгийн 10-р цэцэрлэг гэдэг.

Та яг одоо Орхон аймгийн 10-р цэцэрлэгийн блогийг үзэж байна.." " .
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

Post a Comment