“ЭЛС” сэдвийн боловсруулалт


Аялал, зугаалга болон өдөр тутмын үйл ажиллагааны явцад бага насны хүүхэд элс, усаар тоглох маш их сонирхолтой байдгийг харгалзан манай цэцэрлэг (Дорнод аймгийн 1 дүгээр цэцэрлэг)-ийн хамт олон Сургалтын хөтөлбөртөө “Элс” сэдвийг сонгон ажилласан нь хүүхэд бүрт тоглонгоо хөгжих, сурах хэрэгцээг нь хангасан үр дүнтэй ажил болсон.
Энэ сэдвээр бид 2014-2015 оны хичээлийн жилийн 5 дугаар сард ажилласан бөгөөд энэ цаг үес нь хүүхэд бүрийн хөгжлийг ажиглалтын хуудсаар үнэлэх үйл явцтай давхцаж байсан тул явуулсан үйл ажиллагаануудынхаа явцад хүүхэд бүрээ ажиглаж, үнэлэхийг хичээсэн. (Үнэлгээний асуултуудыг өнөөгийн мөрдөж буй шинэчилсэн ажиглалтын хуудсын асуултын дугаарт оруулав.)
Сэдвийн хүрээний үйл ажиллагаануудыг үр дүнтэй, сонирхолтой болгохын тулд бид өмнөх хичээлийн жилд байгуулсан “Усан хүрхрээ”-ний дэргэд элсээр тоглох орчныг бүрдүүлсэн. Энэ сэдвээр явуулсан үйл ажиллагаануудад эцэг эхийн сэтгэл ханамж өндөр байсныг хэлэхэд таатай байна.“Элс” сэдвийн хүрээнд явуулсан хөгжүүлэх үйл ажиллагаануудын заримаас мэргэжил нэгт багш нартаа танилцуулъя.
“ ЭЛС” сэдвийн зорилго
1. Элсний шинж чанар, онцлогийг туршиж үзнэ, элстэй танилцана.
2. Элсээр тоглох дуртай байна, хээ, хэлбэр дүрс гаргана, эд зүйлс бүтээнэ.
3. Элстэй зөв зохистой харьцана.



АГУУЛГА
Хэл яриа
Шинэ үгийг таньж мэдэх, эзэмших \бутармаг, торгон элс, ширхэгтэй\
Элсний шинж чанарыг тодорхойлон хэлэх
Торгон, нарийн элс, хайрган элс, хар шороо зэргийг таних, ялгаж хэлэх
Ш,С авиаг орсон үгийг хэлж, ялгаж сонсох
Сэдвийн хүрээнд өгүүлбэр болон оньсого зохиох, бүтэн өгүүлбэрээр ярих
Элстэй холбогдох “Схем” ашиглаж өгүүлбэр зохиох
Элстэй холбоотой шүлэг, оньсого, зүйр цэцэн үг цээжлэх
Зурган өгүүлбэр унших, хийж буй зүйлээ ашиглан эх зохиох
Байгаль, орчны дуу чимээг ялгаж сонсох
Элсээр хийж бүтээсэн зүйлээ тайлбарлан ярих
Өөрийн хүсэл, бодол санаагаа чөлөөтэй илэрхийлэх
Хөгжим, дүрслэх урлаг
Элсийг зуурч,төрөл бүрийн хэв ашиглан бүтээл хийх
Найзтайгаа элсээр хамтарч тоглох
Элсэн самбар ашиглан зураг зурах
Элс, шавраар эд зүйлс, хүн, амьтан дүрслэх
Элсээр шигтгэмэл хийх
Элсэн дээр хөлийн ул болон гарын алгаар мөр гаргах
Хэв, эд зүйлс ашиглан зураг зурах, хээ үүсгэх
Элсээр хамтын бүтээл хийх
Элсээр шигшүүр хөгжим болон биеийн тамирын дасгалын тоглоом хийх \ундааны сав ашиглан\
Хийсэн шигшүүрээрээ хөгжмийн хэмнэлийг илэрхийлэн тоглох
Элсээр санаачилгаараа барьж байгуулах, зохион бүтээх
Бие даасан, бүтээлч байдал, тэсвэр, зүтгэл чармайлтаа харилцаа, үйлээрээ харуулах

Математикийн энгийн төсөөлөл
Элсээр бүтээсэн зүйлээ тоолох
Бүтээлээ хэмжээгээр нь харьцуулах, ялгах
Элсэн дээр хэлбэр дүрс үүсгэн зурах
Элсийг хэмжих

Хүрээлэн буй орчин
Элс, давсыг усанд уусгаж ажиглах
Нойтон, хуурай элсийг хөлдөөх
Элс, чулуу хоёрын аль нь хурдан хийсдэгийг туршиж үзэх
Нартай, сүүдэртэй газар тавьсан элсэнд гарсан өөрчлөлтийг ажиглах, ялгааг олж тогтоох
Элс шигшиж, элснээс чулууг ялган гаргах
Элс нь хүн, амьтан, ургамалд ямар ач холбогдолтойг харуулсан бичлэг үзэх
Сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом наадгайгаа \хэв\ хураах

Хөдөлгөөн, эрүүл мэнд
Элс ашиглан шидэх, үсрэх, тэнцвэрээ хадгалах зэрэг хөдөлгөөнт тоглоом тоглох
Элсэн дээр тоглох
Элсээр тоглосны дараа гараа тогтмол угаах
Бохир усаар элсээ норгохгүй, зуурахгүй байх
Элсээ цэвэр байлгах
Найзынхаа болон өөрийнхөө нүд, хамар, аманд элс оруулахаас сэрэмжлэх
Элсээр тоглохдоо тоглоомын дүрмийг баримтлах


Хөгжүүлэх үйл ажиллагаанууд






















































Share on Google Plus

Намайг Орхон аймгийн 10-р цэцэрлэг гэдэг.

Та яг одоо Орхон аймгийн 10-р цэцэрлэгийн блогийг үзэж байна.." " .
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

Post a Comment