ОРХОН АЙМГИЙН 10-Р ЦЭЦЭРЛЭГИЙН ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЖУРАМ

   Багш ажилчдын 20    оны      сарын                                                                                                                          өдрийн хурлаар батлав.

1.    Ерөнхий зүйл:
Хүүхэд нэг бүрийг эрүүл аюулгүй байлгах, хамгаалагдах эрхийг нь хангах хариуцлагыг насанд хүрэгчид  хүлээнэ.
 Энэхүү журмыг хэрэгжүүлснээр нь хүүхэд бүрт аюулгүй орчинг хангахад тусална.
Хүүхэд бүрийг цэцэрлэгтээ, гэр бүлдээ тайван амьдрах, боловсролын болон нийгмийн бусад хүрээнд аюулгүй  орчинд байх үндсэн нөхцөлийг бүрдүүлж,  ажил үүргээ хэрэгжүүлэхдээ тэднийг анхааран халамжлах үүргийг багш ажилтан, эцэг эхчүүд  хүлээнэ.
Тус цэцэрлэг нь хүүхдийн эрх, хүүхэд хамгаалалтай холбоотой хууль, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ,  конвенцийг даган мөрдөнө.
Иргэн бүхэн хүүхдийн үндэс угсаа, ёс заншил, яс үндэс,  нас, хүйс, шашин шүтлэг, улс төрийн итгэл үнэмшил, нийгэм эдийн засгийн байдал,  гэр бүлийн гарал үүсэл, ял шийтгэл эдэлсэн эсэх, бие махбодын болон сэтгэцийн эрүүл мэндийн ямар нэг бэрхшээлтэй эсэхийг үл харгалзан хүүхэд  бүрийг хамгаална.

2.    Зорилго:
Хүүхэд  хамгааллын  журам нь 18-аас доош насны хүүхэд бүрийг бизнес, үйл ажиллагааныхаа бүх хүрээнд хүчирхийлэл, үл хайхрах байдал, мөлжлөгөөс хамгаалахад оршино.
Үүний тулд дараахь арга хэмжээг  заавал  авна.
ü  Хүн бүр хүүхэдтэй ажиллах явцад гарч болзошгүй эрсдлийг тодорхойлж, урьдчилан сэргийлнэ.
ü  Хүүхдийн эрхэм дээд ашиг  сонирхлыг хамгаалах үүрэг хариуцлагаа насанд хүрсэн иргэн бүр хангаж ажиллана.
ü  Хүүхэд хамгаалалтай холбоотой санал, мэдээллийг энэхүү журмын дагуу шийдвэрлэж, хүүхдийн эрхийг  хангахад анхаарна.

3.     Хамрах хүрээ:
Энэхүү журам нь 10-р цэцэрлэгийн удирдлага, багш, ажилтан, албан хаагч, тэдний байнгын, цагийн, гэрээт болон сайн дурын ажилтан, эцэг эх, асран хамгаалагч  иргэн ,бүх хүнд хамаарна.

4.    Үндсэн зарчим:
ü  Хүүхэд бүр хамгаалагдах эрхийг зөвшөөрч, дэмжих
ü  Хүүхдийн эрхийн зөрчлийг шуурхай илрүүлж, туслах
ü  Зөрчил гарахаа урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах

5.     Үйл ажиллагааны заавар:

5.1.  Хүүхэд хамгааллын орон тооны бус зөвлөл
Тус цэцэрлэгт хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх орон тооны бус зөвлөл нь арга зүйчэээр ахлуулсан, бүлгийн багш нар байж,  хүүхдэд аюулгүй үйл ажиллагаа, үйлчилгээ, дадал хэвшлийг дэмжиж, хүүхдэд ээлтэй орчныг  бүрдүүлж ажиллана.
ü  Хүүхэд хамгааллын чиглэлээр ажлын төлөвлөгөөг боловсруулан баталгаажуулж, хэрэгжүүлэх
ü  Хүүхэд хамгааллын зөвлөл өөрийн байгууллагын  ажилтан, албан хаагч сайн дурын ажилтнуудад хүүхэдтэй тулж ажиллахад гарч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга зам, зааварчилгаагаар хангана.
ü  Ажилтан бүрийн  Хүүхэд  хамгааллын  журамд  гарын үсэг зурсан батламжийн эх хувийг тэдний хувийн мэдээллийн хавтаст,  хуулбарыг  өөрт нь  хадгалуулна.
ü  Хүүхэд хамгааллын журмыг зөрчсөн ажилтанд сахилгын арга хэмжээ авах, үүрэгт ажлыг өөрчлөх, ажлаас түтгэлзүүлэх эсвэл хуулийн байгууллагад шилжүүлэх арга хэмжээ авч болно.  
ü  Шинэ ирсэн ажилтанд энэхүү журмыг заавал танилцуулан зөвлөгөө өгнө.   
Хүүхэдтэй тулж ажиллах ажилтанг сонгохдоо: 
ü  Хүүхэд хамгааллын асуудлаар ярилцлага хийнэ.
ü  Хүүхдийн эсрэг хүчирхийллийн холбоотой ял шийтгэлийн талаар лавлагаа авна.
ü  Тухайн ажилтанд тодорхойлолт гаргагчаас хүүхдэд хандах хандлагын талаар асууж болно.

5.2  . Санал, мэдээллийг шийдвэрлэх, мэдээлэх явц:
Тус цэцэрлэгийн Хүүхэд хамгааллын орон тооны бус зөвлөл нь хүүхдийг хүчирхийлэх,  мөлжих нь хүлээн зөвшөөрөхгүй зүйл гэж үзэж, ийм зөрчлийн талаар санал, мэдээллийг хүлээх авч, шийдвэрлэнэ. Уг  ажилтангууд нь:
5.2.1.    Хүүхдийн эсрэг аливаа хүчирхийлэл, мөлжлөгийн талаар хүлээн авсан санал, мэдээллийг шийдвэрлэнэ.
ü  Хүүхдийн аюулгүй байдал алдагдсан, хүүхэд хүчирхийлэл, мөлжлөгт өртөж буй тохиолдол, асуудлын талаар,
ü  Байгууллагын Хүүхэд хамгааллын журмыг зөрчиж буй талаар,
ü  Байгууллагын үйл ажиллагааны хүрээнд хүүхдийг эрхийг ноцтой зөрчсөн
ü  Хүүхдийн бие махбодид гэмтэл учруулсан талаар
5.2.2.    Ажилтан Хүүхэд хамгааллын хороонд мэдээлэх хуудсаар, амаар болон цахим санал, мэдээлэл  ирүүлнэ.
5.2.3.    Мэдээллийг хүлээн авсан хүн асуудлыг байгууллагын хүүхэд хамгааллын комиссд танилцуулж, тухайн нөхцөлд  тохиромжтой алхмыг  хэрэгжүүлнэ.
5.2.4.     Шийдвэр гаргахад хэрэгтэй мэдээллийг гүнзгийрүүлж, гэрч эсвэл мэдээлэл өгсөн хүнтэй ярилцах, цагдаа эсвэл хүүхдийн эрхийг хамгаалах талуудад хандах, мэдээлэх,
5.2.5.    Тухайн асуудал гэмт хэргийн шинжгүй бол дотооддоо шийдвэрлэх.

5.3.         Санал, мэдээллийг шийдвэрлэх заавар:
            Хүүхэд хамгааллын зөвлөл нь хүүхдийн сайн сайхан аюулгүй байдлыг хангах, тэдний үнэт  зүйлс, эдлэх эрхийг ямагт эн тэргүүнд тавих зорилгоор:
ü  Хүүхдийн  эсрэг хүчирхийллийн талаар санал, мэдээллийн мөрөөр ажиллахдаа хүүхдийн аюулгүй байдал, эдлэх эрхийг хамгаалахад хүчин чармайлт гаргана.
ü  Нарийн  төвөгтэй асуудалд нухацтай хандаж бүх талд шударга хандана. 
ü  Бүх  мэдээллийн нууцыг чандлан сахиж, асуудлыг шуурхай, оновчтой  шийдвэрлэхэд анхаарна.
ü  Хүүхдийн  эрх ашгийн төлөө сайн дураар мэдээлэл өгсөн хүн бүрийн ашиг сонирхлыг хамгаална.

5.4.        Сургалт, сурталчилгаа
 Байгууллагын  бүх  ажилтан, сайн дурын идэвхтнүүд ч хүүхэд хамгааллын талаарх сургалт, сурталчилгаанд   хамрагдана.

5.5.        Эрсдэлийн удирдлага
Байгууллага  хамт  олноороо зөвлөн, хүүхэд хамгаалалтай холбоотой эрсдлийг тодорхойлж, гарсан эрсдлийг удирдах стратегийг  бүх үйл ажиллагаандаа хэрэглэнэ.

6. ЯВЦЫН  ХЯНАЛТ :
 Байгууллагын Хүүхэд хамгааллын журмын хэрэгжилтийн хяналт нь удирдах болон гүйцэтгэх ажилтан бүрийн үүрэг юм.
Байгууллагын Хүүхэд хамгааллын журмын хэрэгжилтийг жилд нэг удаа хянана. 
Холбогдох  хууль тогтоомжинд өөрчлөлт гарвал энэ журмыг тухайн хууль тогтоомжид нийцүүлэн илүү сайжруулан өөрчилж болно.


ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЖУРМЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ                                                          10-Р  ЦЭЦЭРЛЭГИЙН  АЖИЛТАНЫ БАТЛАМЖ

........................pегистр дугаартай......................... овогтой, миний бие .................................... нь   10-р  цэцэрлэгт  ажиллаж өөрийн эрхэлсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ:
Нэг. Хүүхэд хамгааллын дараахь журмыг баримтална хэмээн зөвшөөрч байна:
1.    Нас, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэс угсаа, нийгмийн гарал үүсэл, хөрөнгө чинээ, хөгжлийн бэрхшээл болон бусад нөхцөл байдлыг үл харгалзан хүүхэд бүрийг хүндэтгэн харьцана.
2.    Хүүхэдтэй харьцахдаа айлган сүрдүүлсэн, садар самуунд уруу татсан, доромжилсон үг хэллэг хэрэглэхгүй, дээрэлхүү зан гаргахгүй байна.
3.    Хүүхдийн эсрэг бие мах бодын шийтгэл хэрэглэхгүй.
4.    Хүүхдийн нас, хөгжлийн түвшинд тохирохгүй хүнд хүчир ажлыг хийлгэхээр хүүхдийг албадахгүй, боловсрол эзэмших болон хөгжлийн үйл ажиллагаанд оролцох цагтай нь давхцуулан хүүхдийг ажил хийхийг шаардахгүй байх .
5.    Хүүхэд хамгааллын журмын дагуу хүүхдийн хүчирхийллийн талаарх мэдээлэл,  гомдлыг байгууллагын зөвлөлд шууд мэдээлнэ.

Хоёр. Ажилд  хэрэглэх  зорилгоор хүүхдийн зураг авах, бичлэг хийхдээ би дараахь зүйлсийг дагаж мөрдөнө:
1.    Хүүхдийн зургийг авах, дүрс бичлэг хийхийн өмнө хүүхдийн эцэг  эх, асран хамгаалагчаас зөвшөөрөл авна. Мөн зургийг хаана, хэрхэн ашиглахыг тайлбарлана. 
2.    Хүүхдийн зураг, дүрс бичлэг, DVD нь хүүхдийг хүндэтгэсэн байдалтай байгаа эсэхийг хянана. Хүүхэд тохиромжтой хувцасласан байхад анхаарна.
3.    Тухайн зураг нь тухайн сэдэв, үйл явдлын үнэн зөв төлөөлөл болж байгааг хянана.
4.    Зураг, файл нь хүүхдийн нууцыг хөндсөн эсэхийг сайтар хянан, хувийн нууцыг хамгаалан, үйл ажиллагаандаа зохих хэлбэрээ ашиглах зөвшөөрөл хүснэ.
Орхон аймгийн 10-р цэцэрлэгийн  ажилтан би үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх   үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэж ойлгогдох үйл ажиллагаа, зан үйлээс татгалзаж, хүүхдийн эрхийг хүндэтгэх,  мэдрэмжтэй ажиллахаа амлаж байна.

Гарын үсэг:
Огноо:
Гарын үсгийн тайлал :
Албан тушаал:





ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ЖУРМЫГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ ТУХАЙ    10-Р  ЦЭЦЭРЛЭГИЙН  АЖИЛТАНЫ   БАТЛАМЖ

........................pегистр дугаартай......................... овогтой, миний бие .................................... нь   10-р  цэцэрлэгт  ажиллаж өөрийн эрхэлсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ:
Нэг. Хүүхэд хамгааллын дараахь журмыг баримтална хэмээн зөвшөөрч байна:
6.    Нас, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэс угсаа, нийгмийн гарал үүсэл, хөрөнгө чинээ, хөгжлийн бэрхшээл болон бусад нөхцөл байдлыг үл харгалзан хүүхэд бүрийг хүндэтгэн харьцана.
7.    Хүүхэдтэй харьцахдаа айлган сүрдүүлсэн, садар самуунд уруу татсан, доромжилсон үг хэллэг хэрэглэхгүй, дээрэлхүү зан гаргахгүй байна.
8.    Хүүхдийн эсрэг бие мах бодын шийтгэл хэрэглэхгүй.
9.    Хүүхдийн нас, хөгжлийн түвшинд тохирохгүй хүнд хүчир ажлыг хийлгэхээр хүүхдийг албадахгүй, боловсрол эзэмших болон хөгжлийн үйл ажиллагаанд оролцох цагтай нь давхцуулан хүүхдийг ажил хийхийг шаардахгүй байх .
10.  Хүүхэд хамгааллын журмын дагуу хүүхдийн хүчирхийллийн талаарх мэдээлэл,  гомдлыг байгууллагын зөвлөлд шууд мэдээлнэ.

Хоёр. Ажилд  хэрэглэх  зорилгоор хүүхдийн зураг авах, бичлэг хийхдээ би дараахь зүйлсийг дагаж мөрдөнө:
5.    Хүүхдийн зургийг авах, дүрс бичлэг хийхийн өмнө хүүхдийн эцэг  эх, асран хамгаалагчаас зөвшөөрөл авна. Мөн зургийг хаана, хэрхэн ашиглахыг тайлбарлана. 
6.    Хүүхдийн зураг, дүрс бичлэг, DVD нь хүүхдийг хүндэтгэсэн байдалтай байгаа эсэхийг хянана. Хүүхэд тохиромжтой хувцасласан байхад анхаарна.
7.    Тухайн зураг нь тухайн сэдэв, үйл явдлын үнэн зөв төлөөлөл болж байгааг хянана.
8.    Зураг, файл нь хүүхдийн нууцыг хөндсөн эсэхийг сайтар хянан, хувийн нууцыг хамгаалан, үйл ажиллагаандаа зохих хэлбэрээ ашиглах зөвшөөрөл хүснэ.
Орхон аймгийн 10-р цэцэрлэгийн  ажилтан би үүрэг хариуцлагаа ухамсарлаж, хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх   үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ хүүхдийн эсрэг хүчирхийлэл гэж ойлгогдох үйл ажиллагаа, зан үйлээс татгалзаж, хүүхдийн эрхийг хүндэтгэх,  мэдрэмжтэй ажиллахаа амлаж байна.

Гарын үсэг:
Огноо:
Гарын үсгийн тайлал :
Албан тушаал:



Share on Google Plus

Намайг Орхон аймгийн 10-р цэцэрлэг гэдэг.

Та яг одоо Орхон аймгийн 10-р цэцэрлэгийн блогийг үзэж байна.." " .
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

Post a Comment