“Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарт Хүнсний аюулгүй байдлыг сайжруулах нь” сэдэвт сургалт болон "Аварга тогооч" шалгаруулах уралдаан боллоо



     Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас Төвийн болон Хангайн бүсийн тогооч нарт “Хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарт Хүнсний аюулгүй байдлыг сайжруулах нь” сэдэвт 2 өдрийн сургалтыг Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар Монголын мастер тогоочдын холбооны салбар зөвлөл хамтран зохион явууллаа. Тус өдрийн сургалтанд Орхон аймгийн тогооч нараас гадна Булган, Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ, Баянхонгор аймгуудын тогооч, хүнсний мэргэжилтнүүд хамрагдлаа. 
Сургалтын эхний өдөр нийт 186 хүн сургалтанд хамрагдсан боловч  дараа өдөр нь 125 хүн оролцсон. Тус сургалтанд Орхон аймгийн Боловсол соёлын газар, Эрүүл мэндийн газар тогооч нараа хамруулах ажилд идэвхтэй оролцсонгүй. Эхний өдөр 15 цэцэрлэг, 5 сургууль, мөн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн тогооч нар хамрагдсан.  “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ны харъяа хоол үйлдвэрлэлийн газрын удирдлагууд сургалтанд ажилчдаа сургах ажлыг зохион байгуулсангүй.
  Сургалтыг зохион байгуулах ажилд Худалдаа аж үйлдвэрийн танхим идэвхитэй ажиллаж гишүүн байгууллагуудынхаа ажилчдыг сайн хамруулсан. Мөн Худалдаа аж үйлдвэрийн танхимаас хэвлэлийн бага хурал зохион байгуулж  тус сургалтын талаар болон Төв, Хангайн бүсийн  “Аварга тогооч” шалгаруулах уралдааны талаар мэдээ мэдээлэл өгсөн. 2015 оны 05-р сарын 16-нд Орхон аймгийн төвд Төв, Хангайн бүсийн “Аврага тогооч” шалгаруулах тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Уг тэмцээнд Орхон, Булган, Хөвсгөл, Дархан-Уул, Сэлэнгэ, Баянхонгор  аймгуудын нийт  80 гаруй тогооч оролцлоо. 

Мөн 2015 оны 05-р сарын 16-нд болсон Төв, Хангайн бүсийн аврага тогооч шалгаруулах уралдаанд манай аймгийн сургууль цэцэрлэг эмнэлэгийн тогооч нарын оролцоо муу байсан. Уралдаанд 10-р цэцэрлэгийн тогооч Энхтүвшин, Орхон цогцолборын тогооч Б. Дэчин, БОЭТөвийн тогооч Орхонтуул, Отгонтуяа нар идэвхитэй оролцлоо. 

                                                                    Эхийг  www.erdenet.mn   -  ээс 
Share on Google Plus

Намайг Орхон аймгийн 10-р цэцэрлэг гэдэг.

Та яг одоо Орхон аймгийн 10-р цэцэрлэгийн блогийг үзэж байна.." " .
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

Post a Comment