Уурлах, айхад нь хүүхдэдээ яаж туслах вэ?
Бага насны хүүхэд дандаа л инээж баясаад байдаггүй, тэндэнд уурлаж уцаарлах, айх, гуних, гомдох үе цөөнгүй. Энэ нь амьдралд байдаг л үзэгдэл. Томчууд бидэнд ч ялгаагүй. Тэгэхээр амьдралын янз бүрийн нөхцөл байдалд сэтгэлийн хөдөлгөөнөө эзэмдэн зохицуулж сурахад хүүхдэд бидний туслалцаа хэрэг болдог. Уурлах, айх, гуних зэрэг “сөрөг” гэж хэлж болох сэтгэлийн хөдөлгөөнөө зохицуулж сурахад бид хүүхдэдээ хэрхэн туслах вэ?
Уураа илэрхийлж сурахад
Хүүхэд уурлах нь өөрийн хүссэнээ биелүүлэх, эрх чөлөөтэй байх гэснээс голдуу үүдэлтэй байдаг.
Хүүхэд ер уурлахгүй, бусдын аяыг дагаад байдаг бол сул дорой, хэтэрхий их уурлаад байвал түрэмгий нэгэн болоход хүрнэ. Тэгэхээр энэ хоёр туйлын дунджийг олж, барьж сурахад бид ойролцоогоор 2 наснаас нь эхлэн хүүхдэд нөлөөлнө. Уураа үгээр илэрхийлэх. Уураа цохих, маажих зэрэг үйлээр биш, үгээр илэрхийлж байна гэдгийг хүүхэдтэйгээ тохирч, түүн дээрээ ээж, аав нар баттай зогсоно, шаардана. Хүүхэд уураа чанга дуугаар (ойлгогдогдохоор) илэрхийлж хэлнэ. Томхон болоод ирэхээр хэрүүлийн үг олж хэлнэ. Шалтгааныг тайлбарлах. Уурласны учир шалтгааныг тайлбарлаж ярьж сурахад нь тусална. Ингэхдээ асуулт тавьж уурласны учир шалтгааныг нь хэлүүлнэ. Жишээлбэл, “Доржоо чиний машиныг булааж авсан болохоор чи уурласан уу?”, “Ээж нь чамайг дэлгүүр дагуулж явахгүй, орхисон болохоор уурласан уу?” Ингээд тэд төдөлгүй яагаад уурласнаа тайлбарлаж хэлдэг болно. Хүслээ илэрхийлэх. Хүүхэд ямар нэг юм сэтгэлд нь нийцэхгүй болохоор энэ тэнд гонгинон явдаг. Энэ үед нааштай үйл санал болгож хүүхдэдээ тусалж болно. Жишээлбэл, “Билгүүн ээ, одоо миний хүүхэлдэйг өг, би хүүхэлдэйгээрээ тогломоор байна гэж түүн дээр очоод хэл дээ” Тааламжгүй байгаагаа мэдэгдэх. Хүүхдийн уурлаж байгаа нь таалагдахгүй байна гэдгийг ойлгуулах.“За, одоо боль”,
“Чи тохирсон ёсоороо байхгүй байгаа болохоор миний уур хүрч байна шүү” гэх мэт.
Санал тавих. Хүүхдээ уурласан үед уураа гаргахад нь туслах саналууд тавих. Чанга хашгирах, хуучин сонин жижиглэж урах, хөл дээрээ дахин дахин үсрэх, гүйж уралдах гэх мэт.
Гэхдээ уураа зохистойгоор илэрхийлж сурахад хүүхдэд багагүй цаг хугацаа шаардагдана.
Айдсаа давж гарахад
Хүүхэд тодорхой хэмжээгээр айх мэдрэмжтэй байх нь зохисгүй үйлдэл, болзошгүй осол гэмтлээс өөрийгөө болгоомжилж сэргийлэх ач тустай. Харин энэ нь хэт хүчтэй бол тэдний үйл ажиллагаа, цаашилбал хөгжлийг хязгаарлах муу талтай. Айдсаа давж гарахад нь дараах байдлаар хүүхдэдээ тусалж болох юм.
Бодит байдлыг ойлгуулах. Гурав, дөрвөн настнуудын толгойд тойрон хүрээлж буй орчин, хүмүүсийн талаар элдэв бодол эргэлдэж, заримдаа түүнээсээ айх, санаа зовох нь бий. “Аймхай дөрвөн нас” гэсэн үг ч байдаг. Тэд заримдаа бодит байдал, төсөөлөн бодсоноо ялгаж салгаж чадахгүй хольж хутгах тал ч бий. Тэгэхээр хүүхдээсээ юунаас айдгийг нь асууж, цаг зав гарган тухтайхан ярилцаж бодит байдлыг ойлгуулна. Гэхдээ хүүхдийн зөн мэдрэмж их гэдгийг үгүйсгэж боломгүй.
Хүүхэдтэйгээ ойр байх. Нялх, бага насны хүүхдийн хувьд асарч хамгаалдаг ойр дотны хүн нь орхиж явах, ойр байхгүй тохиолдолд айдаг. Энэ нь тэдний сэтгэл санааг нэн тавгүйтүүлдэг төдийгүй хожим ямар нэг зүйлээс айдаг болох ул мөрийг үлдээдэг ажээ. Иймд ээж аав нар нялх, балчир хүүхдийг ганцааранг нь орхилгүй, ойр байж, нөмөр нөөлгөө мэдрүүлж байх нь чухал.
Хүүхдээ сонсох. “Үүнээс айх юм байхгүй” гэх мэтээр сургамжлахын оронд хүүхдээр өөрөөр нь айж байгаа зүйлийнх нь талаар яриулаад тэвчээртэй, соргогоор сонсоно. Ярианаас нь тэд юунд баярладаг, юунаас айдаг, юу хүсдэг нь мэдэгдэнэ. Ингээд санаа зовж, айж эмээж байгаа зүйлийг нь хуваалцаж, санаагаа нэмэрлэж хэлнэ. Үүнээс хүүхэд өөрийнх асуудалд сэтгэлээсээ хандаж байна гэдгийг мэдэрч, өөрийгөө үнэлэх мэдрэмж авна. Энэ нь хүүхэд зоригтой болоход хувь нэмэр оруулна.
Зоригжуулсан үг хэлэх. Хүүхдийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэн зоригжуулахад тэдний өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Ялангуяа аймхай хүүхдэд зоригжуулсан үгс илүү хэрэгтэй.
Н.Хорлоо
Хүүхэд ер уурлахгүй, бусдын аяыг дагаад байдаг бол сул дорой, хэтэрхий их уурлаад байвал түрэмгий нэгэн болоход хүрнэ. Тэгэхээр энэ хоёр туйлын дунджийг олж, барьж сурахад бид ойролцоогоор 2 наснаас нь эхлэн хүүхдэд нөлөөлнө. Уураа үгээр илэрхийлэх. Уураа цохих, маажих зэрэг үйлээр биш, үгээр илэрхийлж байна гэдгийг хүүхэдтэйгээ тохирч, түүн дээрээ ээж, аав нар баттай зогсоно, шаардана. Хүүхэд уураа чанга дуугаар (ойлгогдогдохоор) илэрхийлж хэлнэ. Томхон болоод ирэхээр хэрүүлийн үг олж хэлнэ. Шалтгааныг тайлбарлах. Уурласны учир шалтгааныг тайлбарлаж ярьж сурахад нь тусална. Ингэхдээ асуулт тавьж уурласны учир шалтгааныг нь хэлүүлнэ. Жишээлбэл, “Доржоо чиний машиныг булааж авсан болохоор чи уурласан уу?”, “Ээж нь чамайг дэлгүүр дагуулж явахгүй, орхисон болохоор уурласан уу?” Ингээд тэд төдөлгүй яагаад уурласнаа тайлбарлаж хэлдэг болно. Хүслээ илэрхийлэх. Хүүхэд ямар нэг юм сэтгэлд нь нийцэхгүй болохоор энэ тэнд гонгинон явдаг. Энэ үед нааштай үйл санал болгож хүүхдэдээ тусалж болно. Жишээлбэл, “Билгүүн ээ, одоо миний хүүхэлдэйг өг, би хүүхэлдэйгээрээ тогломоор байна гэж түүн дээр очоод хэл дээ” Тааламжгүй байгаагаа мэдэгдэх. Хүүхдийн уурлаж байгаа нь таалагдахгүй байна гэдгийг ойлгуулах.“За, одоо боль”,
0 comments:
Post a Comment