Хяналт шинжилгээ хийх зөвлөмж


2016.04.01.

ХШҮ-г хийхдээ дараах зүйлүүд дээр анхааран ажиллахыг зөвлөж байна.
ХШҮ -хийх журамтай /111/ комиссын гишүүд нягт нямбай танилцсан байх, ойлголтын зөрүүг арилгаж, ажиллах зарчим, дүгнэх үзүүлэлт зэргээ судалсан байх
ХШҮ хийх ажлын комисс зөвлөлдөж, хийх ажлын төлөвлөгөөг нарийвчлалтай төлөвлөн гаргаж эрхлэгчээр батлуулах, төлөвлөгөөний биелэлт, хэрэгжилтийн тайланг зургаар баримтжуулан хавсаргана.
Ажил үүргийн хуваарийг сайн хийж, үр дүн сайтай зохион байгуула. Санал асуулга авах – Багш, туслах багш нар дээр эцэг эхчүүдээс багшийн мэргэжлийн ур чадвар, харьцаа, ёс зүй, хүүхэдтэй ажиллаж байгаа байдал, анги бүлгийн тохижилт үйлчилгээ зэрэг асуудлаар сэтгэл ханамжийн судалгаа , удирдлагын баг , үйлчилгээний ажилтан тус бүрд , багш ажиллагсадаас ажил үйлчилгээнийх нь чанар, дүнгийн талаар санал асуулга авч үр дүнг хүн тус бүрээр тооцох, санал асуулгыг урьдчилан боловсруулж, зөвшилцсөн байх
Холбогдох судалгааг шинэчлэн гаргаж, хавсаргах / Тоног төхөөрөмж, ном, сургалтын хэрэглэгдхүүн, сургалтын төв, төвүүдийн хэрэглэгдхүүн , оны хөрөнгийн тооллогын дүнг нэгтгэж , дутагдалтай эд хөрөнгийн судалгааг гаргах гэх мэт/
Багш , ажилтан тус бүр дээр БСШУЯ-ны сайдын 111 -р тушаалын хавсралтын дагуу шалгуур үзүүлэлтийг боловсруулан дүгнэж, хавсралтаар дүгнэлтийг дэлгэрэнгүй хийж, ажилтан тус бүрийн ажлын байран дээр ажилласан байх
Багш ажилтан тус бүрийн ажил үйлчилгээний ололт амжилттай талыг сайшаан дүгнэж, доголдож байгаа чиглэлээр заавар, зөвлөмжийг өгч, тэмдэглэл хөтөлсөн байх
ХШҮ-ний нэгдсэн тайланг тоо баримттай, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулсан байдлаар тоон болон чанарын үзүүлэлтээр , зургаар баяжуулан нэгтгэн Word , power point дээр бичсэн байх , ирэх онд хүрэх зорилго чиглэлээ тодорхойлсон байх, тайланг шалгуур үзүүлэлтийн дагуу, бичлэгийн стандартыг ханган бичиж ирүүлэхийг ажлын хэсгийнхэнд зөвлөж байна.
ХШҮ-нээс гаргасан зөвлөмжийг нэгдсэн байдлаар гаргаж, танилцуулан, зөрчил доголдлыг хугацаатай даалгавар өгөн засуулж, мэдээлсэн байна.

Амжилт хүсье.
ЗӨВЛӨМЖ ХҮРГҮҮЛСЭН: ЭРХЛЭГЧ Т.ЭНХМАА
Share on Google Plus

Намайг Орхон аймгийн 10-р цэцэрлэг гэдэг.

Та яг одоо Орхон аймгийн 10-р цэцэрлэгийн блогийг үзэж байна.." " .
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

Post a Comment