Тус цэцэрлэг нь Орхон аймгийн Баян - Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэр, 4 - р хороололд оршдог.
Анх
үйл ажиллагаагаа УБҮ-ийн харъяанд Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын
318 тоот тушаалаар цэцэрлэгийг хүлээн авах комиссыг 11 хүний бүрэлдхүүнтэй
томилж, 1986 оны 12 сарын 16 нд 6 бүлэг
/орос 3, монгол 3/, 140 хүүхэд, 14
багш, 22 ажилтантайгаар эхэлсэн.
Анхны эрхлэгчээр Г.Туяа, арга зүйчээр Б.Лхагвасүрэн, ахлах сувилагчаар А.Е.Ариненой,
багш ажилтанаар Д.Энхтүвшин,
Ж.Эрдэнэтуяа, С.Лхагвасүрэн, Д.Цэцэгсүрэн, Ц.Буянт, н.Долгорсүрэн, Г.Золбаяр нарын хүмүүс ажиллаж байв.
Цэцэрлэгийн
эрхлэгчээр 1986 -1995 онд - Г.Туяа, 1995 онд -
Р.Алтантуяа, 1996 онд - Д.Буяндэлгэр,
1995 - 2000 онд - Р.Алтантуяа, 2001 онд - М.Оюунцэцэг, 2001 - 2009 онд -
Р.Алтантуяа, 2009 - 2012 онд Г.Нямбайхүү нар
Арга зүйчээр 1986-1991 онд Б.Лхагвасүрэн
, 1991-1995 онд Д.Хишигжаргал, 1995-1999 онд Г.Туяа, 2006-2014 онд
М.Ариунжаргал, 2014-2015 онд Б.Энхцэцэг нар
Сувилагчаар А.Е.Ариненой, О.Цэцэгсүрэн,
Д.Нүржигдулам, Н.Чулуунцэцэг, П.Туяа нар тус тус ажиллаж байсан.
2012 оноос эрхлэгчээр БТА Т.Энхмаа, 2016 оноос арга зүйчээр Г.Ганчимэг, 2003 оноос
эмчээр Б.Наранцэцэг, няраваар Б.Оюунцэцэг, 2016 оноос нягтлан бодогчоор
Д.Отгонжаргал нар ажиллаж байна.
Тус цэцэрлэгт Боловсролын тэргүүний
ажилтан багш Ө.Болормаа, эрхлэгч Т.Энхмаа, Санхүү банкны тэргүүний ажилтан нярав А.Оюунцэцэг, БСШУЯ, ЭМЯ - ны
жуух бичигтэй багш Д.Энхтүвшин, Д.Бямбахүү, П.Сарангэрэл, Ш.Сарантуяа, эмч
Б.Наранцэцэг нарын 5 ажилтан , БСУГ-ын болон ХГБХХ-ын шагналтан багш
Ж.Сарантуяа, Н.Гэрэлмаа, арга зүйч Г.Ганчимэг, туслах багш Л.Сүнжидмаа,
О.Оюунчимэг, МТНХ-ын “Тогоочийн алдар” одонт тогооч Д.Энхтүвшин, Орхон аймгийн
Засаг даргын шагналт тогооч Ц.Гэрэлмаа, аймгийн тэргүүний анги удирдсан багш
Ө.Болормаа, аймгийн ур чадварын 2015, 2016 оны 4-р байрын шагналт арга зүйч
Г.Ганчимэг, Ж.Сарантуяа, он оны
байгууллагын “Хөдөлмөрийн аварга” ажилтан
Б.Гантулга, Т.Сайнжаргал, Б.Баярмаа нараараа бид бахархдаг.
Бид СӨБ-ын чанарын шинэчлэл хөтөлбөрт БСШУЯ-ын
Түшиц цэцэрлэгээр ажиллаж, сургалтын Цөм хөтөлбөрийг турших, хэрэгжүүлэх ажлыг
аймаг, хамт олноо төлөөлөн амжилттай ажиллаж ирсэн бөгөөд уг хөтөлбөрийн
хүрээнд Вальдорф, Р.Штейнерын онолд суурилсан
хүүхэд нэг бүрийн бүтээлч үйлийг дэмжих, хөгжүүлэх чиглэлээр цэцэрлэгийнхээ
хүүхэд хөгжүүлэх үзэл баримтлалаа боловсруулж
ажиллаж ирлээ.
Бидний эрхэмлэх зүйл:
БИД:
ü Чөлөөт , бүтээлч,
идэвхтэй үйл ажиллагааны орчинд
ü
Хүүхэд , багш , гэр бүлийн
хамтын ажиллагааг дэмжинэ.
|
МАНАЙ ЦЭЦЭРЛЭГИЙН ОНЦЛОГ АЖЛУУДААС :
ü
“Урландаа” , “Олуулаа хөгжимдье” хөгжүүлэх үйл ажиллагааны цаг
ü
“Эко аялал”- сэдэв бүрийн эхэнд, сар тутам
ü
Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын төвүүд,
орчин
ü
“Бидний зоог “ хөтөлбөр
ü
“Миний ертөнц” бүтээлийн үзэсгэлэн
ü
Улирал, сар тутмын тайлант өдөрлөгүүд
ü
Эцэг эхтэй хамтарсан ажлууд - “Хүүхдийн
ертөнцөд таныг уръя”, бүлэг ба гадаад талбайн тохижилтын ажил
ü
“Юу байна, түүгээрээ туслая”, “Мини бирж”,
“Цусаа бэлэглэе”, “Туршлага судлах баг”,
“Мэндийн болон талархалын сарууд”
сайн үйлсийн ажил
ü
Бусад цэцэрлэгүүдтэй хамтран ажиллах, зөвлөн
туслах, сургалт зохион байгуулах ажлыг тогтмол, давуу хийдгээрээ онцлог юм.
БИДНИЙ УЛС, АЙМГИЙН ХЭМЖЭЭНД ГАРГАСАН
АМЖИЛТААС :
ü
1999 онд “Аймгийн тэргүүний цэцэрлэг”
ü
2000 онд БОЯам - ны “Тэргүүний байгууллага”
ü
2002 онд Боловсролын яам, МХА-ны үзлэгээр
“Хангалттай сайн” үнэлгээ
ü
2005 онд
“Оюуныг эрхэмлэгч байгууллага”
ü
2010 онд
“Хүүхдэд ээлтэй цэцэрлэг”
ü
2011 онд
“Эрүүл мэндийг дэмжигч байгууллага ”
2 - р зэрэглэл
ü
2014 онд БСГ- ын ХШҮ- ээр 3-р байр , аймгийн “Донор
хамт олон”
ü
2015 онд “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага“
1-р зэрэглэл, аймгийн шилдэг “Донор байгууллага”
ü
2016 онд
“Аймгийн тэргүүний цэцэрлэг” - ээр тус тус шалгарсан.
Энэ л 30 жилийн түүхэн
хугацаанд аймаг улсдаа тэргүүлсэн, ажил хөдөлмөрөө бахдуулсан , хамт олон та
бүхэндээ ойн баярын мэнд хүргэе.
Та
бүхэнтэй хамтран ажиллаж, амьдарч байгаа цаг хугацаа бүхэн минь хамгаас үнэ
цэнэтэй.
Эрхлэгч Т.Энхмаа
2016.12.12.
0 comments:
Post a Comment