3 настай хүүхдийн бие бялдарын хөгжил

1.    Бие бялдрын хөгжил  /3 нас /
Таны хүүхэд үүнийг хийж чадна
-Саадыг тойрох , өвдгөө өндөрт өргөх зэргээр алхаж чадна.
-Толгойноосоо дээш өндөрт өлгөсөн зүйлд дээш үсэрч хүрнэ.
-Намхан зүйл дээгүүр харайна.
-Авирах , гүйх гэхдээ чиглэлээ хурдан өөрчилж чаддаггүй.
-Унадаг дугуйн дээрээ сууж хөлөөрөө жийнэ.
-Юмсыг барина , атгана , авч шиднэ.
-Биеийн том булчингуудын хөгжил сайжирна.
/гүйх , алхах, гүйх ,  үсрэх гэх мэт/                                                                                         
-Бөмбөг өшиглөнө.
Хүүхдийнхээ чадварыг нь бататгаж хөгжүүлэхэд  анхаарах зүйлс
-Цаас хайчлах , урах , номын хуудас эргүүлэх , үдээсээ үдэх зэрэг
  хүүхдийн  жижиг булчингийн хөгжлийг сайжруулах
-Гарын сарвууны уян чанар , хараа хөдөлгөөнийг удирдах
  чадварыг хөгжүүлэх
-Авирах , харайх бөмбөгөөр тоглуулах зэрэг хүүхдийн том
  булчингийн хөгжлийг сайжруулах
Эцэг эх асран хамгаалагч та үүнийг дэмжлэг болгон хийгээрэй
-Хүүхэд гүйх , харайх , авирах, өнхрөх , дугуй машин зэрэг сууж болох тоглоомоор тоглуулах
-Намхан зүйл дээгүүр авирах
-Баримлын болон байгалийн шавраар дүрс бүтээх
-Эвлүүлэх , өрж , байгуулах тоглоомоор тоглуулах
-Насанд хүрэгчдийн зөвшөөрлөөр тоглоомын талбайд элс, ус зөөж тоглох
-Цаас хайчлах , наах зэрэг үйл ажиллагаа хийх
2.Танин мэдэхүйн хөгжил
Таны хүүхэд үүнийг хийж чадна
•    2-3 үгтэй даалгаврыг ойлгоно. Жишээ нь : Үүнийг аваад ир , тэнд тавиарай гэх мэт
•    Богино хугацаагаар анхаарлаа төвлөрүүлнэ.
•    Тоолж болох эд зүйлс , тоглоомоор тоглоно.
•    Насанд хүрэгчдийг дуурайна.
•    Тоглох явцдаа бусдад болон өөртөө хандаж ярих ба бусдын яриаг ойлгоно.
•    4-5 үгтэй өгүүлбэрээр ярина.
•    Үздэг номныхоо зураг , юуг дүрсэлсэн зэргийг сонирхож ойлгоно.
Хүүхдийнхээ чадварыг нь бататгаж хөгжүүлэхэд анхаарах зүйлс
•    Хүүхдийн хэр хэмжээнд асуудал шийдвэрлүүлэх , учир шалтгааныг тайлах чадварыг хөгжүүлэх
•    Юмсыг оролдож үзэх , энгийн алдаа гаргах түүнийгээ засах замаар асуудал шийдвэрлэх
•    Бүтээлч дүрслэх сэтгэхүйг хөгжүүлэх
•    Номын хуудсыг нэг нэгээр эргүүлэх
•    Хүүхдийн ном үзэх явцад асуулт асуух , хариулах түүнийг нь дэмжих
•    Хүүхдийн орчинд байгаа зүйлсийг нь тоолуулах
Эцэг эх асран хамгаалагч та үүнийг дэмжлэг болгон хийгээрэй
•    Аливаа зүйлийг бие даан хийх эрмэлзлийг нь дэмжих , арга замыг нь хэлж тайлбарлах , бололцоо өгөх
•    Харандаа , будаг , дэвтэр , цаас гэх зэрэг зурж будах хэрэгслүүд бэлтгэж өгөх , хийсэн зүйлийг нь урамшуулах
•    Хүүхдэд ойлгомжтой , эерэг сэтгэл хөдлөлтэй , хүүхдээс хариу мэдээлэл авч ярилцах
•    Олон төрлийн номтой байх боломжоор хангах /зурагт ном , буддаг ном , үлгэрийн ном , шүлгийн ном/
•    Хүүхдэд үлгэр ярьж өгөхдөө юуны тухай ярисан , цаашид яах бол , чи юу гэж бодож байна гэх мэтчилэн өдөөх асуулт тавих , хариултыг нь сонсох
•    Дуулах
•    Энэ юу вэ , тэр юу вэ , яагаад гэсэн асуултыг нь дэмжих
•    -Хүүхэдтэйгээ хамтдаа ярилцахдаа тэдний харааны түвшинд доош суух
3.    Нийгэмшихүйн хөгжил
Таны хүүхэд үүнийг хийж чадна
•    Үеийн багачуудынхаа хажууд эсвэл тэднийг харж тоглодог.
•    Дүр сонгож дүрдээ хувирч тоглох эхлэл тавигдана.
•    Өөрийнхөө хэрэглэдэг зүйлийг хамгаалж өмчилнө.
•    Аав ээжийнхээ үгэнд орох боловч бие даах гэсэн эрмэлзлээ илэрхийлэхдээ “зөрүүдлэх” адайр ааш гаргах “ зэрэг хандлага илэрнэ.
•    Элэг дотно харьцаа , ууртай , гунигтай , баяртай гэх мэт сэтгэлийн хөдөлгөөнийг мэдэрч өөрийн сэтгэл хөдлөлөө илэрхийлнэ.
Хүүхдийнхээ чадварыг нь бататгаж хөгжүүлэхэд анхаарах зүйлс
•    Үг яриагаа өөрт тохирсон нөхцөл байдалд тохируулж хэрэглэхэд суралцана.
•    Бусдыг даган дуурайж хийх замаар суралцана.
•    Баяртай хошин зэрэг эерэг мэдрэмж сэтгэл хөдлөлийг хөгжүүлнэ.
•    Хүмүүсийн нүүр царай , үг яриагаар нь ялгаж сурч эхэлнэ .
•    Бусдын эрхийг хүндэтгэх бусадтай тоглоомоо хуваалцахад суралцах
•    Тоглох явцад гарах зөрчлийг зохицуулж сурахад туслах
Эцэг эх асран хамгаалагч та үүнийг дэмжлэг болгон хийгээрэй
•    Хүүхдийг санаачлагатай сонгосон зүйлээ бие даан хийх оролдлогыг нь урамшуулах
•    Тоглоомоо бусадтай болон найзтайгаа хуваалцан тоглож байгааг урамшуулах
•    Энгийн жүжигчилсэн тоглоом тоглох нөхцал бүрдүүлэх
•    Хуруун тоглоом, бөмбөг, гурван дугуйт, хүүхэлдэй зэрэг тоглоомоор тоглуулах
•    Хүүхдийн өөрийнх нь мэдрэмж санаа бодлыг урамшуулах
•    Хүүхдэд зөв хүмүүжлийн талаарх энгийн дүрмийг тайлбарлаж өгөх
•    Хүүхдийн зан төрх бусад хүүхдэд хэрхэн нөлөөлдөг болохыг тайлбарлаж хэлэх
4.    Өөртөө үйлчлэх
Таны хүүхэд үүнийг хийж чадна
•    Өөрөө бие даан хооллоно
•    Бусдын тусламжтайгаар гараа угааж хатаана
•    Жорлонгийн суултуурт сууж сурна
•    Бусдын тусламжтай хувцаслана
•    Түүнийг аваад ир энийг тэнд тавиарай гэх зэрэг насанд хүрэгчдийн зааврыг ойлгож авч өгөхөд нь тусална
Хүүхдийнхээ чадварыг бататгаж хөгжүүлэхэд анхаарах зүйлс
•    Би бусдаас ялгаатай хувь хүн гэдгээ мэдэрнэ .
•    Ямар нэг зүйлийг хийж чадна гэдэгтээ  итгэлтэй болж эхлэх
•    Биеэ дааж эхэлдэг
Эцэг эх асран хамгаалагч та үүнийг дэмжлэг болгон хийгээрэй
•    Гар нүүрээ угаах , хувцсаа тайлж өмсөх , хоолны ширээ засах зэрэг гэр ахуйн хөдөлмөрт туслах үеэр “сайн хүүхэд “ миний хүү том болж байна “ зэрэг урамшуулж байх
•    Өөрт нь тохирсон шүдний оо сойз өөрийн халбага аяга бэлтгэх
•    Хоолны үеэр хамт ярилцах , үгийг нь сонсох
•    Өөрт нь тохирсон үүрэг оноож биелүүлэхэд нь тусалж дэмжих /тоглоомоо хураах , хувцсаа эвхэх / г.м
•    Гэрийн орчинд хүүхдийн тоглоом,  үзэх ном зэргээс бүтсэн хүүхдийн хөгжих бичил орчинг тохижуулах түүнийгээ сэргээн баяжуулж байх
•    Хэрэв хүүхэд цэцэрлэг болон СӨБ эзэмшүүлэх сургалтад хамрагддаг бол цэцэрлэгт ариун цэврийн өрөө , хооллох , тоглох ном үзэх, зураг зурах ,биеийн хөдөлгөөнийг хөгжүүлэх зэрэг сургалтын бичил орчин заавал байх ёстой.
•    Гадаа талбайд хүүхэд элс усаар тоглох , нарлах , сүүдэрлэх хэсгийг тохижуулсан байх
Share on Google Plus

Намайг Орхон аймгийн 10-р цэцэрлэг гэдэг.

Та яг одоо Орхон аймгийн 10-р цэцэрлэгийн блогийг үзэж байна.." " .
    Blogger Comment
    Facebook Comment

0 comments:

Post a Comment